УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгт айлчлал хийгээд эх орондоо ирсэн. Тэрбээр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийн хамт тусгаарлалтад орсон гэдгээ цахим хуудас дээрээ бичжээ. УИХ-ын дарга бичихдээ "Өнөөдөр Монголын Улс төрийн ууган хүчин МАН-ын 30 дахь Их хурал эхэлнэ. Их хурлын төлөөлөгчдөдөө амжилт хүсье.
Миний бие БНЭУ-д хийсэн албан ёсны айлчлалаа дуусгаж эх орондоо ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа тул намынхаа Их хуралд цахимаар оролцох болно" гэжээ.