Ням, 8 сар 16, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

    COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

    Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

    Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

    Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

    Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

    “COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

    “COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

    Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

    Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

    Хайруулын тавагны тос, өөх шугам хоолойг таглаж, хатуу блок үүсгэдэг

    Хайруулын тавагны тос, өөх шугам хоолойг таглаж, хатуу блок үүсгэдэг

    Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

    Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

    Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

    Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-12-06
- Улс төр
Урт: 1 мин уншина
Л.Оюун-Эрдэнэ: Чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ
Share on FacebookShare on Twitter

МАН-ын 30-р Их хурал эхэллээ. Энэ удаагийн Их хуралд нийтдээ 1245 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн удирдаж байна. Мөн хурлын эхэнд тооллогын комисс, мандатын комиссын байгуулсан юм. Энэ үеэр МАН-ын хамгийн өндөр настай гишүүн 92 настай Г.Очирбат болон хамгийн залуу 22 настай гишүүд Н.Булгантамир, Н.Мөнгөнбат нарт хүндэтгэл үзүүллээ.МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо Их хуралд танилцуулсан юм.

Тэрбээр "Одоогоос 100 жилийн тэртээ Монгол орны тусгаар тогтнол алдагдсан нэн хүнд цаг үед МАН-ын анхдугаар их хурал хуралдаж байлаа. Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах явдал анхдугаар их хурлаар хэлэлцэж байжээ. Өнөөдрийн түүхт зуун жилийн ой тохиож буй 30 дахь их удаагийн хурал ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учраагүй цар тахлын нэн амаргүй үед зохион байгуулагдаж байна. МАН өнгөрсөн зууныг тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд байна.

Эрхэм журмын нөхөд өө. 1921 онд С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нар нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин МАН-ынг үндэслэн байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгал бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах бодлого байсан юм.

Ардчилсан хувьсгал бол МАН-ын хүсэлт зориг байсан юм. Ардчилал бол ард түмний засаглал. Хувь хүн биш, хууль засагладаг нийгэм юм. Ардчилал бол эрх чөлөө үүрэг хариуцлагын нийлбэр юм. Ардчилал бол иргэн бүрийн оролцоо, амьдралыг тэтгэгч анзаарагддаггүй атлаа алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрч болох та бидний нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой үнэт зүйл юм. Өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн монголчууддаа, хүндэтгэл илэрхийлэх нь зүйтэй.

Их хурлын эрхэм төлөөлөгчдөө МАН-ын хоёр зууны солбилцолд бид амаргүй сорилттой нүүр тулгарч байна. Цар тахлын хүндрэл эдийн засаг, соёл гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө.

Цар тахлаас улбаалж эдийн засаг хасах 5.3 хувь агшлаа. 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэх хоёр дахь хүнд үе байлаа. Цар тахлын үед МАН 2020 оны УИХ-ын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 67 хувь ялалт байгуулж, нөхөн сонгуульд амжилттай оролцлоо. Итгэж дэмжсээр ирсэн ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Эрхэм журмын нөхөд өө ялалт гэдэг бол хариуцлага юм. Бас сорилт гэдэг боломж юм. Ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдлын төлөө зориулна. Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажих учиртай. Цар тахал Монгол Улсын эдийн засаг эмзэг байгааг, эдийн засаг хэчнээн хамааралтай байгааг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал бол үе үеийн сайд дарга нарын сорилт байсаар ирсэн. Харин энэ удаад улс орон даяар, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа асуудлыг цаг алдалгүй шийдэл гаргах дохио ирснийг сануулж байна. Эдийн засаг уул уурхайгаас, улсын төсөв нүүрнээс, шатахуун нэг улсаас, импорт нэг боомтоос бодит үнэнийг энэ цаг үед мэдэрч байна. Иймээс МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд шинэ зууны зорилтоо тодорхойлох, их хурлын үндсэн илтгэлийг эдийн засгийн тусгаар тогтнолыг сэргээх зургаан бодлого буюу шинэ сэргэлтийн бодлого гэж нэрлэж байна. "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого шинэ зууны гуравны нэгийг тодорхойлох үндсэн чиглэл юм.
Хөгжлийн боомилогч хүчин зүйлийг богино хугацаанд шийдвэрлэж, чадвал Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-г өсгөж, ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих үндэстэй. МАН нь социал демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил эрүүл мэнд боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон төрийн бодлогоор дэмжих болно. Төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр амьдралын чанар суурь үзүүлэлтийг Скандинавын улс орнуудад нийцүүлэн хэрэгжүүлнэ. Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэгүй хамрагдаж олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Та бидний дэвшүүлж буй шинэ сэргэлтийн бодлого нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг эхний арван жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийн боомилж буй хязгаарлаж буй хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, цар тахлын эдийн засгийг сэргээх зорилтот хөтөлбөр юм.
Монголын ирээдүйн иргэнийг бэлтгэх цогц шинэчлэлийг хийх болно. Монгол бол залуучуудын орон юм. Залуус зорилготой, хуримтлалтай, өөрийн гэсэн орон сууцтай, байхад чиглэсэн дундаж давхаргыг дэмжсэн үндэсний шинэ тогтолцоог хамтдаа бүрдүүлнэ. Залуусын амьдралын баталгаа бол МАН-ын баталгаа билээ. Их хурлын төлөөлөгчөөр шинэ залуус сонгогдсон байна. Нийт залуустаа амжилт хүсье.
21-р зуун бол хурдны зуун юм. Хурдыг бүтээмж, бүтээмжийг амжилт дагадаг. Аж үйлдвэрийн дөвөрдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан блокчейн зэрэг технологийн хөгжлийн эрин үед бид дэлхийн дэвшилтэт технологийг угтаж шинжлэх ухраан техник технологийн салбарыг хөгжүүлж, хөрвөх чадвараа сайжруулах шаардлага байна. Шинжлэх ухаан эдийн засаг технологийн инженерүүдийг төрийн бодлогоор дэмжих болно. Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжил чөдөр тушаа болсоор ирсэн асуудалд гарц шийдэл бүхий зургаан багц асуудлыг тоймлон бэлтгэлээ.
Нэг. Боомтын сэргэлт. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг төмөр зам, авто зам, хурдны замаар цаг алдалгүй холбож агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улс далайд гарцгүй газар зүйн онцлогтой зэрэг асуудал хөгжилд саад болдгийг бид мэднэ. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын дөрвөн боомт, ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Харамсалтай нь одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гуравхан боомт үйл ажиллагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийд 130-т эрэмбэлэгдэж байна. Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна. Ханги, Бичигт, Шивээ-хүрэн боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 км урттай, төмөр замын сүлжээ бий болж цаашид транзит улс болох суурь нөхцөл бүрдэх юм.
Өнөөдөр дэвшүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаан дэл, Бургастай, Цагаан нуур, Тэс, Ханх, Бага илэнх, Зэлтгэр, Ульхан, Баянхошуу, Бичигт зэрэгт боомтыг авто замаар холбож бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг эрс сайжруулах томоохон зорилтуудыг дэвшүүлж байна. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг, Замын-Үүд боомтоор холбосон 987 км хурдны зам барихаас эхлэх болно. Боомтуудын өрсөлдөх, чадвар нэвтрэх хурдыг эрс сайжруулж боомт түшиглэсэн шинэ хотуудыг байгуулцгаая. Шинэ нисэх онгоцны буудлыг Ази Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж хүний болон агаарын карго тээврийн харилцан ашигтай түншлэн ажиллах, зорилт тавьцгаая.
Хоёрт. Эрчим хүчний сэргэлт. Эрчээ алдсан эрчим хүчний салбар Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлийн нэг боллоо. Бид газрын доорх ертөнц буюу дулаан цахилгаан эх үүсвэр түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалтыг ярих боломжгүй. 1984 онд ДЦС-4 байгуулагдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ тав байтугай, зургаа дахь станцыг шаардаж байна. Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөгийг зарлагадаж байна. Дулааны станцын насжилт 35-60 жил, дулаан дамжуулах төвийн насжилт 32-62 жилийн настай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зүүн хойд Азийн супер цахилгаан сүлжээнд холбогдож, хоёр улсыг холбосон өндөр хүчдэлийн агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна. Цөмийн болон устөрөгчийн эх үүсвэрийг барих төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлъё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллая.
Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ байгуулагдах Цахим хөгжлийн яам болон БШУЯ илүүтэй анхаарах шаардлагатай. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжуулах байгалийн хийн хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлье. Энэ бүтээн байгуулалт Монголын эдийн засгийн хөгжилд нөлөөлж, эрчим хүчний хэрэглээнд цоо шинэ дэвшил авчирсан шинэ хуудсыг нээж чадна. "Таван толгой", Амгалангийн цахилгаан станцыг сэргээх нь эрчим хүчний бүтээн байгуулалтаа сэргээхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Гуравт. Аж үйлдвэрийн сэргэлт. Аль ч улсын эдийн засгийн хөгжил аж үйлдвэрлэлт байдаг билээ. Хийж чадахгүй зүйлсээ суралцахаас илүүтэй, хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь оновчтой юм. Монгол Улс байгалийн баялгийн 90 хувийг боловсруулаагүйгээр нэмүү өртөг шингээлгүй, хямд үнээр гаргаж байна. Гэтэл дотоодын бүтээгдэхүүний 90 хувийг импортоор авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлогоо алдсаны гашуун сургамж билээ. Монгол Улс зэсээ баяжуулж нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, дотоодын хүнсний хэрэглээгээ хангах түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болгох бие даасан байдлаа хангах зайлшгүй шаардлага байна. Ган болон зэс боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэр, Дархан Сэлэнгэд гангийн үйлдвэр барьж ашиглалтад оруулна. Нефтийн үйлдвэрээ 2025 онд багтаан ашиглалтад оруулахын төлөө хамтдаа хичээе.
Дөрөвт. Хот хөдөөгийн эсрэг. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч, их дээд сургуулийн 90 орчим хувь, худалдаа үйлчилгээний 88 хувь, бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, Улаанбаатар хотод төвлөрч ДНБ-ий 65 хувийг нийслэл хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар аймгийн дайтай дүйцэхүйц хүн ам нийслэлд суурьшдаг боллоо.
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах 428 хүүхдийн нэр тодорлоо

“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах 428 хүүхдийн нэр тодорлоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

2 өдөр өмнө
АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

2 өдөр өмнө
COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

2 өдөр өмнө
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

2 өдөр өмнө
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

3 өдөр өмнө
Залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Залуус Сүхбаатарын талбайг угаалаа

3 өдөр өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг 9-р сард ашиглалтад оруулна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг 9-р сард ашиглалтад оруулна

4 өдөр өмнө
Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

4 өдөр өмнө
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

4 өдөр өмнө
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

4 өдөр өмнө

Их уншсан

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-08-14
АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

2026-08-14
COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

2026-08-14
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

2026-08-14
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn