Мягмар, 11 сар 17, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Халзан бүргэтэйг ухвал цацраг идэвхт бодисын эрсдэл өндөртэйг анхааруулжээ

Elive Admin by Elive Admin
2023-02-02
in Нийтлэл, Улс төр
Reading Time: 1 min read
Халзан бүргэтэйг ухвал цацраг идэвхт бодисын эрсдэл өндөртэйг анхааруулжээ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршиг газрын ховор элементийн Халзан бүргэтэйн ордод ашиглалтын лиценз олгосон нь анхнаасаа том асуудал дагуулсан. Нутгийн малчдын санал хүсэлтийг сонсоогүй, байгальд орчинд учирч болох хөнөөлийг бүрэн тооцоолоогүй, төрийн тахилгат Алтан хөхий хайрхан, Хар ус нуурын эко системд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Мянгадууд Халзан бүргэтэйд лиценз эзэмшсэн гэдгээр гул барьж дураар авирласан “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийг эсэргүүцэж морьт жагсаал хийгээд амжсан.

Асуудал даамжирч Ерөнхий сайдын төвшинд хүртэл өндрөө авсан нь нутгийнхны тэмцлийн үр дүн байв. Засгийн газраас ажлын хэсэг шуурхай томилж Халзан бүргэтэйд ажиллуулж, холбогдох шинжилгээний хариу гартал “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн хайгуулын үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс  түр зогсоогоод байгаа юм. Цөмийн энергийн комиссоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус ордын асуудлаар тайлан хүргүүлжээ. Энэхүү тайланд нэлээн ноцтой зүйлүүд дурджээ.

Халзан бүргэтэйн ордыг ашиглаж эхэлбэл цацраг идэвхт хог хаягдал маш ихээр үүсэхээр байгааг Цөмийн энергийн комисс нэн түрүүнд анхааруулжээ. Газрын ховор элемент бүхий орд газарт уран, тори, кали гэх мэт цацраг идэвхт элементүүд агуулагдаж байдаг байна. Энэхүү цацраг идэвхт элементүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг нарийвчилсан байдлаар хийх шаардлагатайг тайланд маш тодорхой дурджээ. Цацраг идэвхт бодис гэдэг тоглоом биш. Технологийн юмуу хүний өчүүхэн алдаа гарахад тэр хавийн байгаль сүйдэж, хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрх ноцтой зөрчигдөнө.

Халзан бүргэтэйн ордыг ашиглахад гаргах зардал хог хаягдлын олон улсын болоод үндэсний стандартын дагуу хийж гүйцэтгэхэд гарах зардалтхй харьцуулсан судалгаа байхгүйг мөн бичжээ. Хариуцлагатай уул уурхай явуулахад төвөгтэй, нөхөн сэргээх, хог хаягдлыг аюулгүй байдлын өндөр төвшинд хийх зардал асар өндөр учраас эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэнийг Ерөнхий сайдад тайлагнажээ. Цацраг идэвхт хог хаягдлын агууламж нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөж байхгүй гэдгийг маш тодорхой дурдсан нь Халзан бүргэтэйг ухах шаардлагагүй гээд шууд хэлжээ гэж ойлгож болмоор.

Юутай ч Цөмийн энергийн комисс Халзан бүргэтэйн ордыг ухаж төнхөх шаардлага огтоос байхгүй гэдгийг хэд хэдэн үндэслэлээр дүгнэж, тайлангаа гүйцэтгэх засаглалын тэргүүнд хүргүүлжээ. Харин энэхүү ордод хайгуулын лиценз эзэмшигч “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани Халзан бүргэтэй рүү улам гэтэж, Ховдод саяхан болсон хөрөнгө оруулалтын чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохдоо энэ төслөө хөдөлгөнө гэчихсэн лобби хийж явна лээ. Шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүд  мэргэжлийн байгууллагынхаа дүгнэлт, зөвлөмжийг дагах байх гэж нутгийн олон итгэж, байдлыг анхааралтай ажиглаж байна.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Next Post
Гадаад руу зугтсан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг Монголд авчрахыг үүрэг болгожээ

Гадаад руу зугтсан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг Монголд авчрахыг үүрэг болгожээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn