Ням, 12 сар 21, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

    Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Солонгосын хахир нийгмийн "оршуулга” буюу жүжигчин Чо Жин Вуний шийдвэр

    Солонгосын хахир нийгмийн "оршуулга” буюу жүжигчин Чо Жин Вуний шийдвэр

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагналын эзнээр Г.Аким тодорлоо

    15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна

    Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Их талын цуцашгүй бүргэд Б.Мөнх-Оргил

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-10-23
- Нийтлэл, Спорт
Урт: 1 мин уншина
Их талын цуцашгүй бүргэд Б.Мөнх-Оргил
Share on FacebookShare on Twitter

Токиод болсон энэ намрын башё бас л сонирхолтой, дуулиантай болсон нь монгол сумочдын ээлж дараалан түрүүлэх эзэн хааны түрүү цом байлаа. Яг арван жилийн өмнө тамирчин хүнийхээ хувьд ахмад гэгдэх 37 настайдаа Кёктүнхо Н.Цэвэгням анх удаа түрүү цом авч, түмнийг гайхшруулж байсныг “Катаонами” дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил давтан олны анхааралыг ихэд татан, шуугиуллаа. Тэр тун удахгүй 38 нас хүрч бас л ахмад бөхчүүдийн нэгэнд орох учраас тэр.

Корона цар тахлын гурав, дөрвөн жилд бидний амьдралд нилээд их өөрчлөлт орж, одоо ч сумоч нар энгийн уулзалт хийх, баяр наадамд оролцох хязгаартай тэр тусмаа сэтгүүлч нарыг барагтай л бол биеэр уулзуулахгүй, ихэнхдээ цахимаар ярилцлага авхуулж байна. Түүний дэвжээ корона цах тахлын улмаас ердөө л гурав, дөрөвхөн бөх үлдэв. Ийм цөөхөн байх нь өглөөний кэйко сургуулилт хийхэд яахын аргагүй хүчин мөхөсдөнө. Илүү эр бяр, хүч гаргах, авхаалж самбаа үзүүлэх зэрэг барилдах дадал хийхэд учир дутагдалтай мэт. Тамаваши эрчээ алдахгүй, хүчтэй болохыг тулд ачааны машины дугуйг дэвжээндээ тавьж, кэйкогоо хийдэг болсон юм.  Тэр улам урагшлан, илүү амжилтын төлөө зорин тэмүүлж байна.

Түүний сумо бөхийн түүх 2004 оны 1-р сарын башёгоос эхэлж, дөрвөн жилийн дараа 2008 оны 1-р сард жүрёд дэвшин, амжилттай барилдсаар 9-р сарын башёд дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Амжилтуудыг нь товчхон дурдвал аваргуудыг давж хүртдэг “Алтан од” давааг долоон удаа мөн онцгой барилдааны шагнал хоёр удаа, дайчин барилдааны болон уран барилдааны тусгай шагналыг тус тус нэг удаа хүртэж байсан тогтмол сайн барилддагаараа сумо бишрэгчдийнхээ дунд алдартай. Тэр анх арлын Японыг зорихдоо зүгээр л газар үзэж, юм сонирхох гэж ирж байв. Эгч Мөнхзул нь Токиогийн их сургуульд сурдаг байсан болохоор их хотоор аялж, сумочдын дүүрэг сонирхон явж байхдаа нэгэн дэвжээний хажуугаар өнгөрч гарах гээд их аварга Какүрюү М.Анандтай санамсаргүй уулзснаар түүний хүсэл бодол, мөрөөдөл орвонгоороо эргэж, сумогийн алтан хараацайн нэгэн Кёкшюүзан Д.Батбаярын танилцуулгаар багштайгаа холбогдож, энэхүү япон үндэсний бөхийн ертөнцөд хөл тавин, өдийг хүртэл дээд зиндаанд ганхаж халирахгүй үргэлжлүүлсээр энэ намрын башёд түрүү бөхийн цомыг хоёр дахь удаагаа хүртэн, япон улс даяар түүнийг “Төмөр хүн” гэх болсон юм. Ийн хэлэгдэх олон шалтгаан бий.

Эхний хэдэн жилүүдэд жүрёо, дээд зиндаа нэг уруудаж, дээшилсээр 2015 оны 3-р сард Ёкозунагаас эрэмбэлэгдэх дөрөвдөх Комүсүби цолонд хүрч, шинэ санякү болсон нь бусад гадаад бөхчүүдийн дунд хамгийн оройтож болов. Тухайн үед болсон хэвлэлийн бага хурал дээр эрэмбэ тэмдэглэгээний банцүкэд нэр минь томорч, тод харагдаад гээд баярлан инээмсэглэж байсан нь тэр үед аль хэдийн Терунофүжи, Ичиножёо гээд хойно орсон залуу дүү бөх нар цол ахичихсан урд нь алхдаг болсон үед байлаа. Бэртэл, гэмтэл зэрэг олон саад бартааг тэр туулан гарчээ. Гэхдээ чимээгүйхэн дотроо шүд зуун, зөвхөн урагшлахын төлөө л кейкогоо үргэлжлүүлсээр, унаж боссоор явахдаа нэг ч удаа албан тэмцээн, арга хэмжээнд амарч байсан удаа байхгүй юм. Ер нь түүнд оройтож боллоо гэсэн рекордууд нилээд бий. Харумафүжи аваргыг давж “Алтан од” даваа болон тусгай шагнал хүртсэн гадаад бөхчүүдийнхээ дунд хамгийн оройтсон  гэж тэмдэглэгдэв.

Тэр өвдөг болон хөлдөө гэмтэл авч, босч, суухад ч хэцүү зовиур шаналлыг амсаж, барилдсаар 2019 оны 1-р сарын башёд 13 даваа, 2 унаатай анх удаа эзэн хааны цомыг энгэртээ тэвэрсэн юм. Түрүүлэх нь тодорхой болчихсон өдөртэй давхцан хүү нь үүрээр төрж байсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Тэмцээн дуусангуут, хаалтын баярт ч оролцолгүй хүүдээ яаран очиж, гэргийгээ халамжилж байсан хоёр хүүгийн сайн эцэг билээ. Озеки цолонд хүрэхийн даваанд барин алдаад л явсан он цагууд ч түүнд бий. Гэхдээ тэр хэзээ ч няцаж, халшраагүй, үргэлжлүүлэн, урагшилсаар л байлаа. Түүний гарамгай хийдэг нь хүчтэй мөргөөд түлхэж гаргадаг мэх. Тэр сүүлийн үед тархиараа /оюун санаа/ эхэлж дайралт хийгээд түлхэж барилдах нь ялахын нэг зэвсэг гэж хэлдэг болсон юм.

Тэр анх багштайтай уулзаж, хоол идэж байхдаа алгын чинээхэн цаасаар цаасан шувуу нугалаад багшдаа үзүүлсэнд жигтэйхэн гайхаж, ийм том биетэй, бүдүүн бараг хүн ийм нарийн чимхлүүр ажиллагаатай, урласан цаасан шувууг нь хараад л бараг шууд дэвжээндээ авахыг зөвшөөрсөн гэж нэгэнтээ дурсдаг. Тэр гэртээ юм оёх, нарийн боов, жигнэмэг, бялуу хийх дуртай. Бүр японы телевизийн алдартай нэвтрүүлэгт хүртэл уригдан оролцож, гарын жигнэмэгээ амсуулж, алдартануудыг гайхшруулж байсан юм. Тамаваши Б.Мөнх-Оргилын ээж С.Цэндсүрэнгээс өдийг хүртэл амжилттай сайн барилдаж яваад хамгийн их нөлөөлж буй зүйлийг асуухад -Би Мөнх-Оргилыг ямар ч үед хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг зан чанар нь амжилттай, тогтмол барилдахад нөлөөлж байгаа болов уу.

Сумоч болоод тодорхой үр дүнд хүрэхийн тулд дасгал сургуулилтаа тогтмол таслахгүй хийж, цаг үргэлж чармайн хөдөлмөрлөсөнд л оршдог байх. Бас хүүгийн минь санаа амар барилдах боломжийг олгож, ар гэрийн албаа сайн хашиж, үр хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж байгаа бэр Мишээлийн минь ач гавьяа гэж бодож байна хэмээн бахархангүй хэлэв. Ингээд цаашаа яриа өрнөсөн юм. Хамгийн анх Катаонами дэвжээний багш аав, ээжийг нь урина гээд Токиод хань Батжаргал бид хоёр очив. Тэр үед охин Мөнхзул маань Токиогийн их сургуулийн магистраа дүүргээд, хүү маань мэргэжлийн сумод хөл тавьж, охиныхоо төгсөлтийн баярт нь халуун ам бүлээрээ оролцож, мартагдшгүй сайхан дурсамж үлдсэн юм. Анх удаа хүүгийнхээ дэвжээн дээр охинтойгоо гурвуулаа очиж байлаа. Дэвжээний багш хүндэтгэн хүлээж авч, хоол цайгаар дайлж цайлж, бид ширээнд тухлав. Тэгж байтал хүү орж ирж байгаа нь тээр тэндээс харагдаад бидний зүг толгой бөхийн ёслон мэндлэв. Багшийн гэргий Оками сантай ид яриа өрнөсөн үе л дээ. Хүү маань багш руугаа мэндэлж, ёсолчихоод цааш явахад аав нь нулимас бөмбөрүүлэн, харсаар хоцорсон юм. Би санаа зовохдоо нөхрөө тохойгоороо зөөлөн нударлаа. Би ч гэсэн босоод л хүүгээ тэврэн үнсэж уулзана даа гэж бодож байсан болохоор хамаг юм дээшээ хөөрч, огшоод тайвширч чадахгүй л байлаа. Охин орчуулж, зөндөө сайхан яриа дэлгэж, уулзалт дууссаны нэлээд хойно бид хүүтэйгээ тэврэлдэн уулзаж билээ.

Хүү минь хүүхэд байхаасаа л хоол сайхан хийдэг. Эрэгтэй хүүхэд гэхэд үе тэнгийхэнээсээ илүү нарийн торгон мэдрэмжтэй. Ялангуяа телевизээр хоолны нэвтрүүлэг үзээд -Та надад оливын тос, улаан лооль, өргөст хэмх, байцаа, бяслаг аваад ирээрэй гэнэ. Би ч захиалсан ногоонуудыг нь аваад очиход сайхан салат хийж өгдөгсөн. Гэртээ ирэхэд их урамтай. Хүү үүдээ онгойлогоод надад тавчик ойртуулж өгнө. Аав, ээж хоёроо гараа угаагаад, оройн хоолоо идээрэй! гэнэ.

Эмх цэгцтэй, цэвэрхэн ширээнд хүүгийн өрж тавьсан халбага, сэрээ, аяга тавагт хийсэн сайхан амттай салат, хоол ундыг амтархан идэх хичнээн сайхан байв даа. Нэг өдөр ажлаасаа гэртээ иртэл Мөнх-Оргил ихэд сандраад -Ээжээ уучлаарай би одоохон гээд галын өрөөнд оруулсангүй. -Яасан бэ? гээд гайхтал -Хүү нь унтчихсан байна. Та цай уугаад сууж бай! Би одоохон хоолоо хийчихэе ээжээ гэсээр хоолой нь сааралтаад, санаа зовсон шинжтэй дуугарлаа. Миний хүү зоволтгүй ээ гэхэд санаа нь амарсан шинжтэй инээгээд хамтдаа хоолоо хийж билээ.

Мэргэжлийн сумод амжилттай барилдаж яваа нийт монгол хөвгүүдээрээ бахархаж байна. Сумогийн барилдаан гарах бүрийд жаргалтай сайхан байдаг. Ялангуяа сумогийн хөтлөгчийн яриаг сонсох тэр дундаа Тамавашигийн талаар юу хэлэх нь сонирхолтой санагддаг. Ах дүү, найз нөхөд, танилууд -Хүү чинь давлаа. Баяр хүргэе гэхэд хүүгээрээ бахархан баярладаг даа хэмээн инээмсэглэн өгүүлэв.

Сумогийн алдар нэрийг тухайн дэвжээний өв уламжлагдан ирсэн нэрний ханз бас утга учрыг нарийн бодож бэлгэ дэмбэрэлийг харгалзан багш нь зурлаганы тоо, ханзны утгыг нэг бүрчлэн тооцож, нэр оноодог. Тамаваши гэх нэрний ваши нь бүргэд гэсэн утгатай ханз үг бөгөөд хэзээ ч цуцашгүй элин халин дүүлэх хүчит шувуугаар бэлгэдэн өгчээ. Тиймээ. Тэр монголын их талын цуцашгүй хүчит “бүргэд” болон дүүлсээр сумогийн ертөнцөд “Төмөр хүн” хэмээн алдар нэрээ дуудуулж явна.

Осака хот дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ

Томуу, томуу төст өвчнөөр 0-5 насныхан болон ахмадууд илүү өвчилж байгаа нь дархлаа суларсантай холбоотой

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

О.Цогтгэрэл: Бид өнөөдөр саалийн үнээгээ алж байна

О.Цогтгэрэл: Бид өнөөдөр саалийн үнээгээ алж байна

3 өдөр өмнө
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

4 өдөр өмнө
Хуулиас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

Хуулиас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

4 өдөр өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

4 өдөр өмнө
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Төрийн өмчийн компаниудад томилсон 128 менежерийг чөлөөлнө

4 өдөр өмнө
Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохыг дэмжлээ

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохыг дэмжлээ

4 өдөр өмнө
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

5 өдөр өмнө
Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

5 өдөр өмнө
Элчин сайд нарыг томилох саналыг өрргөн мэдүүлжээ

Элчин сайд нарыг томилох саналыг өрргөн мэдүүлжээ

5 өдөр өмнө
Найруулагч Роб Райнер эхнэрийн хамт гэртээ хутгалуулж нас баржээ

Найруулагч Роб Райнер эхнэрийн хамт гэртээ хутгалуулж нас баржээ

6 өдөр өмнө

Их уншсан

О.Цогтгэрэл: Бид өнөөдөр саалийн үнээгээ алж байна

О.Цогтгэрэл: Бид өнөөдөр саалийн үнээгээ алж байна

2025-12-18
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

2025-12-17
Хуулиас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

Хуулиас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

2025-12-17
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

2025-12-17
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn