Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай захирамж гаргажээ. Замын хөдөлгөөний эрчим энэ жилийн дундаж өсөлтөөс оргил үедээ хүрэхээр байгаа тул энэ наймдугаар сарын 27, 28-наас эхлэн ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оруулах санал гаргасныг албажуулжээ.