Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ.
Микрокомпьютер “Оч”нь дисплейн оронд “Юность” нэртэй жижиг телевизор, HDD-ийн оронд “Электроника” нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет ашиглав. Чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторууд хөрөөдөж хийжээ. Харин тэжээлийн блок хадгалагдсангүй.
“Оч” компьютер нь одоо Мэдээлэл технологийн үндэсний паркын музейд хадгалагдаж байна.
"Оч" компьютерын онцлог нь овор хэмжээ жижиг, үнэ хямд (~USD500), хүчин чадал харьцангуй өндөр* (intel8080), шуурхай санах ой их* (16КБ), ашиглахад хялбар атлаа найдвартай ажиллагаа нь маш өндөр байв.