Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд анги дэвших болон жилийн эцсийн шалгалтаа өгч, дүнгээ гаргах юм. Боловсролын яамнаас баталсан хичээлийн жилийн бүтцээр I-V ангийн сурагчид 34 долоо хоног, VI-IX ангийн сурагчид 35 долоо хоног, X-XII ангийн сурагчид 36 долоо хоног хичээллэхээр тусгажээ. Гуравдугаар улирлын сүүлийн долоо хоногт анги дэвших болон улсын шалгалтууд эхлэх хуваарьтай байна. Харин сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас орон даяар эхлэхээр төлөвлөгджээ.




























