Ковид-19 цар тахлаас үүдэн хил, гаалийн нөхцөл байдал хэвийн бус байгаа энэ үед БНХАУ-ын ААН-үүд гадны харилцагчидтай худалдаа хийхдээ бараа материалаа дутуу илгээх, гэрээний үүргээ зөрчих зэрэг тохиолдол илэрч байгаа нь тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT) албан ёсны гэрчилгээтэй ААН-тэй худалдаа хийхийг зөвлөж байна.
БНХАУ-тай худалдаа хийж байгаа ААН-үүд өөрийн харилцагч, түншүүдээс зурагт заасан Гэрчилгээг шаардсанаар учирч болох эрсдэлийг бууруулах юм.
Хэрэв БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT) -ны гэрчилгээтэй ААН гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус хороо өөрийн дэргэдэх Арбитрын шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Газар