Баасан, 7 сар 31, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

    Ургац хураалтад шаардлагатай шатахууныг урьдчилж нөөцөлнө

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянга гаруй ажлын байр бий болно

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-02-24
- Бусад
Урт: 1 мин уншина
О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянга гаруй ажлын байр бий болно
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг эцэслэн баталсан тухай Протоколд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  гарын үсэг зурсан билээ. Төслийн явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай ярилцлаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар танилцуулна уу?

2019 онд одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д хийсэн Албан айлчлалын үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Үүний дараа ОХУ-ын “Газпром” НХН манай улсад охин компаниа байгуулсан бөгөөд Монголын талаас хамтран ажиллах “Эрдэнэс газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн түүхтэй. Төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар сард Монгол Улсад хоёр удаа айлчилсан. Энэ үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлыг бүрэн шийдвэрлэж, дараа дараагийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог.

Төслийн техник эдийн засгийн үндэслэлээр хоёр тал ямар ямар асуудлуудыг эцэслэн тохирсон бэ?

2021 оны 3 дугаар сард “Газпром” НХН-ийн холбогдох хүмүүс манай улсад хүрэлцэн ирж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад шаардлагатай тандалт судалгааны ажлыг хийсэн. Үүний үр дүнд хоёр талын Хамтарсан ажлын төлөвлөгөөгөө батлан өнгөрсөн оны 12 дугаар сард ТЭЗҮ-ээ бүрэн хийж дуусгасан ба ТЭЗҮ-д төслийн цар хүрээ, хийгдэх ажлуудыг тодорхой тусгаж өгсөн. ТЭЗҮ-ээр энэхүү төсөл нь нэгдүгээрт техникийн хувьд хэрэгжүүлэх боломжтой, хоёрдугаарт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, гуравдугаарт хоёр улсын хил Хиагт-Алтанбулагаас Замын-Үүдийн хил хүртэлх 970 орчим км хийн хоолойг төмөр замын трассын дагуу Монгол улсын зургаан аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулахад саадгүй гэдгийг баталгаажуулсан. Ингэснээр төсөл бодитойгоор хэрэгжих шатанд орлоо гэж ойлгож болно.

Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол улсад үзүүлэх давуу тал юу байх вэ?

Монгол улсад эдийн засаг, нийгмийн, бүс нутгийн хамтын ажиллагааны гээд олон талын эерэг үр дүнгүүд гарна. Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол улс болон ОХУ, БНХАУ хоорондын харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно. Үүнээс гадна бид бүс нутгийн хэмжээний эдийн засгийн томоохон тоглогчдын нэг болж байна гэж хэлж болох юм. Хамгийн чухал нь байгалийн хийн хоолойг дагаж манай улсад маш олон бүтээн байгуулалтууд өрнөж, үүнийг дагаад ажлын байр бий болно. Цаашлаад энэ салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх бааз суурь тавигдаж байна гэж харж байна. Байгалийн хийн хоолойн төсөл манай улсад хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих улс орны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болох юм.

Бүтээн байгуулалтын ажилд Монголын талаас оролцох ажиллах хүчний тооцоолол гарсан уу? Энэ салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ?

Төслийн барилгын ажлын явцад 10 гаруй мянган ажлын байр бий болно гэж үзэж байна. ТЭЗҮ-д туссанаар хийн шахуургын 5 станц байгуулах юм. Тус тусдаа бие даасан хийн цахилгаан станцуудаар өөрсдийн эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Жилдээ 50 тэрбум шоо метр хийг дамжуулах төсөл хэрэгжсэнээр манай улсад технологи инновацийн шийдлүүд нутагшиж үлдэнэ. Тиймээс бид энэ салбарт урт хугацаанд тогтвортой ажиллах хүний нөөц бэлтгэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, дадлагажуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Нарийн технологитой, манай улсад хэрэгжиж байгаагүй том төсөл учраас гол мэргэжилтнүүд нь эхний ээлжинд ОХУ болон олон улсаас ирж ажиллана. Бид дотоодын боловсон хүчнээ бэлтгэх ажлаа давхар эхлүүлж байгаа. Ашиглалтын үед байнгын 1000 гаруй ажилтан ажиллах учир дотоодын мэргэжилтнүүдээ ОХУ-ын нефть, байгалийн хийн чиглэлийн сургуулиудад сургах, сургагч багш нарыг урьж авчран газар дээр нь дадлагажуулах, дотоодын их дээд, мэргэжлийн сургуулиудтай хамтран боловсон хүчин бэлтгэх гэх мэт ажлуудыг хийнэ.  

Бүтээн байгуулалтын ажил хэдэн оноос идэвхитэй хийгдэх вэ?

2021 оны 3 дугаар сард ТЭЗҮ боловсруулах ажлын даалгавар батлагдсанаас хойш 10 сарын дотор ТЭЗҮ-ээ бэлэн болгож 2022 оны нэгдүгээр сард эцэслэн хоёр тал протоколд гарын үсэг зурж, дараагийн шат буюу төслийг бодитоор хэрэгжүүлэх үндсэн бэлтгэл ажилдаа орлоо гэдгийг албажуулсан. Энэ төсөл маань цар тахлын хүнд нөхцөл байдлаас үл хамааран харьцангуй хурдтай хэрэгжиж байна гэж үзэж болно. Бид 2022-2024 онд нарийвчилсан зураг төсөл, инженерийн ажлуудыг хийж гүйцэтгэх, боловсон хүчин, тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээ базаах зэрэг бүтээн байгуулалтын бүх бэлтгэлээ хангана. Ингээд урьдчилсан байдлаар 2024 оноос барилгын ажил эхлэн 2028 он гэхэд хийн хоолой бүрэн ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Байгалийн хийн хоолой манай нутгаар хэдэн км үргэлжлэх вэ?

ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаагаар 970 орчим км урт хоолой манай улсын 6 аймаг, 22 сумын нутгаар дамжин тавигдана. Инженерийн нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлын явцад тооцооллууд нарийн тодорхой болно.

Хоолойг дамжуулах зурвас 6 аймгийн нутгаар дайран өнгөрөх тухай дээр дурдсан. Энэ хоолой ил байх уу, далд байх уу?

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын 22 сумын нутгаар дамжих байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлж байгаа ОХУ-ын “Газпром” НХН-ийн мэргэжилтнүүд манай орны онцлогийг харгалзан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Нэгдүгээрт манай улс мал аж ахуйн орон, хоёрдугаарт говь хээрийн нутгаараа их хэмжээний зэрлэг ан амьтан тэр дотроо цагаан зээр олноороо нүүдэллэн амьдардаг. Таван хошуу мал болоод зэрлэг ан амьтад чөлөөтэй нутаг орноо сэлгэж байх ёстой гэдэг үүднээс байгалийн хийн хоолойг газар доогуур 1,5-1,8 метрийн гүнд тавина. Маршрутын дагууд 5 хийн шахуургын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолж байгаа.  Хамгаалалтын зурвасын өргөн нь 800 метр буюу 2 тал тус бүрдээ 400 метрийн өргөнтэй байна. Даралт нь 11,8 мегапаскаль, хийн хоолойн диаметр 1420 мм-ийн өргөнтэй, бүрэн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум шоо метр байна.  

Манай улсад энэ салбар шинэ. Энэ төсөл цаашид манай улсад хэдэн жил үр өгөөжөө өгөх вэ?

Газар зүйн хувьд олон тооны даваа нугачааг давж, янз бүрийн түвэгтэй байршлыг дамжин ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 4000 км, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр 970 орчим км үргэлжлэх дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтын төсөл учир зуун жилээр тогтохгүй хамтын ажиллагаа гэж ойлгож болно. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, нүсэр том бүтээн байгуулалтын ажил явагдана. Бэлтгэл ажлуудыг бүрэн гүйцэтгэсний дараа хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлын тооцоо нарийвчлан гарна. Энэхүү байгалийн хийн хоолой нь оролцогч бүх талуудад үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх бүтээн байгуулалт болно гэдэгт монголын тал итгэл дүүрэн байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар дэлхийн хошой аварга боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

2 өдөр өмнө
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

2 өдөр өмнө
Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

2 өдөр өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

2 өдөр өмнө
Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулах үүрэг өглөө

3 өдөр өмнө
Хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ

Машины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

4 өдөр өмнө
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг цахимаар явуулна

Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

Их уншсан

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

2026-07-29
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

2026-07-29
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

2026-07-29
Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

2026-07-29
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас