Бэлтгэлийн үеэр гарынхаа чигчий хуруунаас авахуулаад хоёр жилийн өмнө хөлөө хүртэл хугалж байсан боловч бэрхшээлийн өмнө шантарч байгаагүй бяцхан тамирчин анх удаагаа Олимпод оролцох эрх аваад ирэхэд нь допинг хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарахад нь итгээгүй гэж уйлагнан ярихыг харахад даанч өрөвдмөөр.
Өнөөдөр тэрбээр чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ. Одоогоор хамгийн өндөр оноо аваад байгаа татар цустай охинд уран гулгалтын төрөлд 90-ээс доошгүй оноо авч, аваргын алтан медаль атгах амжилтын дээдийг ерөөе