“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд болно.
Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна.
Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна.