Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж бүр өөрийн эзэмшил ашиглалтын газрын ойролцоох 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж, тохижуулах үүрэгтэй талаар хотын дарга Б.Пүрэвдагва санууллаа. Хот тохижилт цэвэрлэгээний журмын дагуу зөвхөн өөрийн хашаа барилга байгууламж бус ойролцоох нийтийн эзэмшлийн орчны цэвэрлэгээ, тохижилтыг ч хариуцан ажиллах шаардлагатай юм. “Цэвэрхэн Улаанбаатарыг бүтээх нь төрийн ажлаас гадна иргэн бүрийн оролцоо чухал” гэсэн уриалгыг хотын дарга дэвшүүлээд байна. Нийслэл хотдоо үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үүргээ биелүүлж, оролцоогоороо Улаанбаатар хотоо цэвэрлэцгээе.




























