Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрөөс мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шалгарч санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслүүдэд дүн шинжилгээ хийж эхэллээ.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав. Ингэснээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гадаадын иргэн харьяатын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.