Омикроны BA.1, BA.2 хувилбарын талаар өнөөдөр /2022.07.22/ ЭМЯ-наас мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр тус хувилбарын шинж тэмдэг, эрсдэл нь 11-ээс доош насны хүүхдүүд рүү чиглэж байгаа талаар мэдээлсэн юм.
Тэгвэл эл хувилбараар өвчилсөн үед хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч байна вэ. Халдвар авсан эхний гурав хоногт өндөр халуурч, ханиалгаж байна. Мөн хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг зонхилон илэрч байгаа аж.