Алтай Таван Богдоос буцаж байгаа аялагчдын хогийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн Б.Ербахыт худалдаж авахаар болжээ. Тэрээр энэ талаараа цахим сүлжээнд дараах байдлаар мэдэгдсэн байна. "Та бүхэн буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна. Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байна. Түүсэн хог авахгүй гэдгийг анхаарна уу. Таны авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны дата цуглуулсны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм. Бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа болно" гэжээ.
Судалгааны зориулалтаар аялагчдын хогийг 5,000-10,000 төгрөгөөр худалдаж авахаа хэлжээ. Тэрээр гэрийнхээ хаягийг дараах байдлаар зурагт үлдээсэн байна.