ЭМЯ-ны төлөөллүүд "Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж бэртсэн бөгөөд 5 нь зөөлөн эдийн гэмтэлтэй. Үлдсэн нь гэмтэлгүй байсан.
Омикроны ВА4, ВА5 хувилбараас үүдэлтэй халдварын тоо дэлхий даяар нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн байна. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Хөрш Хятадад ч өсөх хандлагатай байна.
ВА4, ВА5 хувилбаруудын шинж тэмдэг ижил боловч ВА5 хувилбарын халдварлах чадвар өндөр байна. Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай.
ВА4, ВА5 нь омикроны сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбар гарах орон зай байгааг эрдэмтэд анхааруулж байна. Энэхүү давлагаа нь улс орнуудад 2-3 сар үргэлжилж байна. Хувилбаруудад эмзэг хүүхэд өндөр настнуудыг олон хүн цугласан газраар явуулахгүй байхыг анхааруулж байна.