Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гарааш буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж эхэлсэн.
Тодруулбал: Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны замын эсрэг талын 24 гараашийг буулгах газар чөлөөлөлтийн ажил дуусаж 126.2 м2 талбайг авто зогсоол, явган хүний зам, сандал сүүдрэвч хийх, хогийн сав, гэрэлтүүлэг суурилуулах ажил хийгдэж нийтийн зориулалтаар тохижууллаа. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.