Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-12 шилжих шөнө /2022.07.11-12/ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр баг Аржанчивлан гэх газраас “машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг олжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйг "Улаанбаатар хотоос олсон" гэх мэдээллийг өгчээ. Биеийн байдал хэвийн ч сэтгэл санаа тогтворгүй байгаа учраас ар гэрээс илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.