Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвлийн идэшний үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Хямд үнээр Улаанбаатар хотын айл өрх мах худалдан авах боломжийг олгохын тулд энэхүү худалдааг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдааны талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээлэл өглөө.