Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд ороод байсан "Кью-Эс-Си" компани 191.1 тэрбум төгрөгийн зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууссан гэдгийг өнөөдөр мэдээллээ. Ингэснээр Хөгжлийн банканд 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна. Зээл төлөгдсөнөөр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай адил тогтвортой хэвээр үлджээ.
Эдийн засгийн хүнд үед Засгийн газрын өрийн менежмент үр дүнтэй байна гэдгийг гадаад зах зээл үнэлж байгаа аж. Улмаар 2023 онд "Самурай", "Евро" бондын өрийг төлөхөд эрсдэлгүй болж байна гэдгийг Сангийн сайд хэллээ.