Мягмар, 11 сар 17, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result
elive
No Result
View All Result

ТҮЛШНИЙ ШУУДАЙГ МОНГОЛООС ХУДАЛДАН АВЧ, ТУРШИЖ БАЙНА

ТҮЛШНИЙ ШУУДАЙГ МОНГОЛООС ХУДАЛДАН АВЧ, ТУРШИЖ БАЙНА

Elive Admin by Elive Admin
2022-03-18
in Мэдээ
Reading Time: 1 min read
8852
Сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын хил дээр гацсан. Үүнээс үүдэн “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшний савлагаанд түр өөрчлөлт оруулж 100 килограммаар савлахад хүрсэн. Ингэснээр гэр хорооллын иргэд түлшээ усны тэргээр байтугай машинтай иргэд авч явахад хүндрэлтэй болсон.

Тухайн үед албаныхан хоёр сая шуудайг импортоор, хоёр сая шуудайг нь иргэдээс авах зарчмаар ажиллана гэсэн. Энэ дагуу сав баглаа, боодол, даацын шуудай үйлдвэрлэгч “Гранд Лаки” компаниас нэг сая шуудай туршилтын журмаар худалдаж авчээ.

Өглөөний 11:00 цагт бидний хэлж заншсанаар 32-ын тойргийн дэргэдэх сайжруулсан түлш борлуулах цэгт түлш авч буй иргэд харагдсангүй.  Мэдээж ажлын өдөр, ажлын цаг таарсан учир борлуулалтын цэг худалдан авагчгүй байлаа. Тус цэгийн борлуулагч өглөөхөн буусан сайжруулсан түлш, ногоон шуудайтай моднуудаа цэгцэлж харагдана.

Тэрбээр хажуугаар зөрсөн хүмүүсээс “Нүүрс авах уу” гэж  хий дэмий л асууна. “Өвлийн  саруудад өглөөхөн буусан нүүрсийг иргэд булаацалдах нь холгүй авч байсан. Одоо хаврын урь орж, дулаарч байгаа болохоор наймаа муу байгааг борлуулагч хэлж байв. Бас нүүрс авах иргэд өглөө эрт эсвэл оройн цагаар авах нь элбэг гэнэ. “Өдөрт 80 шуудай түлш арайхийн зарж байна. Амралтын өдрүүдээр л түлш авах иргэд нэмэгддэг. Манай цэг дээр шинэ савлагаатай сайжруулсан түлш ирээгүй. Хуучин улаан шуудайтай нүүрсийг борлуулж байгаа. Гэхдээ ойр байрлах цэгүүдэд ирсэн сурагтай байсан” гэж сайжруулсан шахмал түлш борлуулах 380-р цэгийн борлуулагч Н.Мягмарсүрэн хэлэв.

Бид тус цэгээс ойролцоо байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэг рүү очлоо. Мөн адил сайжруулсан шахмал түлш авах иргэд харагдсангүй.  Борлуулах цэг өглөөний татан авалтаа хийж байлаа. Буулгаж буй 80 тонн нүүрсний ихэнх нь шинэ савлагаатай нүүрс байв.

Чингэлтэй дүүрэгт байрлах 017 дугаар Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн борлуулагч: Н.Оюунчимэгийн хэлснээр шинээр нэвтүүлж буй түлшний шуудай тортог татдагийг эс тооцвол чанарын хувьд сайн шуудай байгаа онцолж байлаа. Хуучин хэрэглэж байсан шуудай нь гялгар материалтай учир тортог болохгүй, барьцгүй байдаг байсныг ч тэрбээр хэлж байлаа. Харин дотоодод үйлдвэрлэсэн шинэ шуудай тортог татах сул талтайгаас бусдаар бол “боломжийн” үнэлгээг нүүрс борлуулагчид ярьж буй гэнэ.

Мөн 21 дүгээр цэгийн сайжруулсан түлш борлуулагч “Нүүрс авах иргэд багассан ч цөөхөн авч буй иргэд шуудайг сүрхий анхаарахгүй байгаа. Иргэд хэрэглэсэн шахмал түлшний шуудайдаа үнс, бусад хог хаягдал хийдэг. Одоо ашиглаж буй улаан шуудайнд үнс хийгээд ачихад түлш чийгтэхээс сэргийлсэн жижиг нүхээр үнс нь гоожоод байдаг. Харин энэ цагаан шуудай эдэлгээ сайтай санагдсан гэв.

Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг хөнгөлттэй үнээр худалдаалж байгаа. Энэ үнэд шуудайны өртөг шингэхээс гадна багахан хэмжээний тээвэрлэлтийн зардал шингэснийг “Тавантолгой түлш” компанийн мэргэжилтэн өмнө нь хэлж байсан.

Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол “Гранд Лаки” компаниас 600 төгрөгөөр худалдаж авч байгаа нь өртгийн хувьд ижил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, урд хөршөөс тээврийн зардал болон бусад зардал нэмэгдэхгүйгээр эндээс нийлүүлж байгаа ч өртгийн хувьд ижил үнэтэй байна.

“ДОТООДЫН НИЙЛҮҮЛЖ БУЙ ШУУДАЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ”

Гэр хорооллын гудамжны үзүүрт овоолсон улаан шуудайтай хог харагдана. Иргэд шуудайны утсыг цэвэрхэн хөврүүлж авсан байх бөгөөд ихэнх нь үнстэй шуудай аж. Одоо ашиглаж буй улаан шуудай нь будагч бодис болон гялгар материалаар хийсэн тул байгальд шингэх боломжгүй аж. Энэ талаар “Гранд Лаки” компанийн захирал О.Энхбаяраас тодрууллаа.

“Манай компани сайжруулсан түлш  савлаж буй 25 килограммын шуудайг хангах бүрэн боломжтой. Бидний үйлдвэрлэж буй цагаан шуудай хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай юм. Одоо ашиглаж буй улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй материалтай юм шүү дээ. Монголд даацын болон жижиг шуудай үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хамгийн гол эрсдэл нь манайд  шуудай үйлдвэрлэгдэхэд хамгийн чухал түүхий эд болох полимер материал байдаггүй.

Хэрэв хил хаагдвал түүхийн эдийн гачигдалд орох эрсдэлтэй. “Тавантолгой түлш” компани удахгүй ахиад тендер зарлана гэсэн. Хэрэв манай компани ялбал үйлдвэрээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө нэмнэ. Одоогоор туршилтаар хийж байгаа тул үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэх мэт ажлыг харзнаж байна.  Жилдээ 2000 тонн шуудай хаягддаг. Үүнээс бид 1000 тонн ахин  боловсруулахад гадаадаас шуудай авах  шаардлагагүй болно” гэв.

Сайжруулсан түлшний шуудай үйлдвэрлэхээр туршилтад орж буй “Гранд Лаки” ХХК нь улсын бүртгэл дээр “Мон эко шуудай” компани дээр бүртгэлтэй. “Гранд Лаки” ХХК 2021 онд байгуулагдсан шинэхэн компани.

Гадаад худалдаа, оёдол, орчуулга гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг О.Энхбаяр, М.Батсуурь нар эзэмшдэг.

“Тавантолгой Түлш” компанийн Хэвлэлийн төлөөлөгч Г.ДАВААБААТАР:

-Манай компани өнгөрсөн онд дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудад 25 килограммын шуудай худалдаж авах урилга хүргүүлсэн. Урилгын дагуу “Гранд Лаки” компани үнийн санал болон холбогдох матеиаруулаадаа илгээсэн.  Тус компаниас нэг сая шуудай худалдаж авсан. Хятадаас худалдаж авч буй улаан шуудайтай ижил үнээр буюу нэг шуудайг 600 төгрөгөөр худалдаж авсан. Одоогоор туршилтын хугацаанд явж байгаа учир иргэд буцааж тушаах боломжгүй. Тухайн шуудайны эдэлгээ болон савлагаа гэх мэт шаардлагууд нийцэх эсэхийг нь судалсны эцэст иргэд хэрэглэсэн шуудайгаа тушаах боломжтой эсэхийг шийдвэрлэнэ. Ямар ч байсан туршилтын шугамаар нэг сая шуудай худалдаж авсан, түлшээ савлаад борлуулалтад оруулсан байна гэв.

эх сурвалж: news.mn

Next Post
Саарал ус ашиглах стандарт хэзээ хэрэгжих вэ

Саарал ус ашиглах стандарт хэзээ хэрэгжих вэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn