Монгол адууны удмын санг хамгаалахын тулд судалгаа, шинжилгээг сайжруулах шаардлагатай. Яг ямар адууг Монгол адуу гэх тодорхойлт бүрэн алга байна. Иймээс энэ асуудалд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд Монгол адуу гэж ямар тодорхойлтоор оруулах нь тодорхой бус байна. Иймд дагаж мөрдөх журмын тухай хууль гаргах шаардлагатай хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.