Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийт хоёр удаа хэлэлцэх бөгөөд эхний хэлэлцүүлэг “Гэрлэх, гэрээ дуусгавар болох харилцаанд тулгамдаж байгаа асуудал, шийдэл” сэдвээр болно.
Дараагийн хэлэлцүүлэг зургаадугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд “Хүүхдийн эрх”-тэй холбоотой хэсгийг тус өдөр хэлэлцэх талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.
Тус хэлэлцүүлэг нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 3 давхарт, Хуульчдын танхимд 14:00 цагаас эхлэх юм.