Сүхбаатар дүүрэг, Содномын гудамж, Батмөнхийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэнэ.
Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.