Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар Их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээн болно.
Монгол Улс энэхүү тэмцээнийг нийслэл хотдоо хүлээн авч зохион байгуулж байгаа орны хувьд жин тус бүрд 4 тамирчин, /эрэгтэй +100 кг, эмэгтэй -78 кг-д тус тус 3 жүдоч/ нийт 54 жүдоч оролцуулах эрх эдлэж байгаа юм.