Учир жанцан гэж байх юм. Бид намраас Энхийн шагналын сангаа идэвхжүүлж Монголын түүхийн тусгай лекц орж, #gofundme эвент зохион байгуулж 167 хүнээс 6,216,000₮ босгож, олон салбарт өөрийн хичээл зүтгэлээр амьдарч "салхи зүсэгч" болсон 30 эрхэм хүн дундаас сонгон шалгаруулж энэ жилийн ЭНХИЙН ШАГНАЛТАН-ыг шалгаруулах комисс шалгаруулж 6 сарын 16-ны 16 цагт хүндэтгэлтэйгээр гардуулахаар бэлтгэл ажил хангагдаж дууслаа.
Энэ жилийн энхийн шагналтан Хөвсгөлийн улаан тайгын байгаль хамгаалагч Ж. Төмөрсүх. Домог шиг хүнд хэцүү, зовлон бэрхшээлтэй алдар хүндтэй амьдралын замыг туулж яваа энэ эрхэм хүнд Монголын ард түмнээс цугларч цогцолсон ЭНХИЙН ШАГНАЛ-ыг төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаа юм шиг "магнай тэнийтэл" баярлуулж гардуулж өгөх ёслолд урьж байна. Та бүхэн ороцохыг хүсвэл, сурвалжлан алдаршуулахыг хүсвэл хүрэлцэн ирээрэй. Сэтгэл маш ханамжтай байна.