Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өнөөдөр /2022.06.13/ 12:00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.
Тодруулбал, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөө ба олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага ноцтойгоор халдсан үйлдлийг эсэргүүцэж, цаашид иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллийг дамжуулах үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг шаардана.