Пүрэв, 11 сар 21, 2024

Архангай аймгийн 51 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгэлээ

Архангай аймаг нутгийн захиргааны 13 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгээд байна. Тодруулбал,

  • Архангай аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Архангай аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Архангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
  • Ар ус ундрага ХХК – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар – 7 үйлчилгээ
  • ЭБЦТС ТӨХК Архангай салбар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
Ингэснээр “e-Mongolia” системд нийт 18 аймгийн 1129 үйлчилгээ нэгтгэгдэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Үүний зэрэгцээ “e-Mongolia” системийн ашиглалтын сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.
Мөн “И-Монгол” академийн Цахим ур чадварын хөгжүүлэлтийн албанаас Архангай аймгийн 100 төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах зорилгоор цахимаар сургалт орлоо.
Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Их уншсан