МҮОХ Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан доторх 1000 орчим м2 талбайг мод, зүлэг, цэцэг бүхий, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 6 дугаар сарын 23-нд болох Олон улсын олимпын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөжээ.
МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан. Тус комиссоос МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргаад байгаа билээ.