Говийн 4 аймагт ойрын 2 жилдээ лиценз олгохгүй гэдгээ Уул уурхайн сайд малчдад амлалаа!!!
Говийн бүсэд уул уурхай олноор ажилласнаар малчид ус бэлчээргүй болж,амжиргаанаасаа салж,тоосжилт, цөлжилтөд нэрвэгдэх болсон. Дорноговь,Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь гэсэн 4 аймгийн 7 сумын малчид нэгдэж, “Нутгаа заруулахгүй” нэртэй жагсаалыг төв талбайд 4 өдөр тасралтгүй хийж, төрд шаардлага хүргүүлсэн. Тэд говьд олгогдсон лицензүүд болон хариуцлагагүй уул уурхай, шороон замын тээвэр зогсоож, уурхайд гүний ус хэрэглүүлэхгүй байхыг шаардсан. Талбайд суулт хийж буй малчдыг өнөөдөр Уул уурхайд сайд Ёндон хүлээн авч уулзжээ. Засгийн газар сонгон шалгаруулалтаар ойрын үед нийт 400 гаруй лиценз олгохоор төлөвлөсөн байсан. Эдгээрийн 80 хувь нь дээрхи говийн 4 аймагт олгохоор төлөвлөсөн байсан. Малчдын шаардлагыг хүлээн авч талбайд цугласан 4 аймгийн 7 суманд ойрын 2 жилдээ лиценз шинээр нэмж олгохгүй гэдгээ мэдэгдлээ.