Даваа, 7 сар 6, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Ялалтад тэмүүлсэн морьдыг хүндэтгэлийн дэнжид залсан түүх

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-02
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Ялалтад тэмүүлсэн морьдыг хүндэтгэлийн дэнжид залсан түүх
Share on FacebookShare on Twitter

Өчигдөрхөн байгуулагдсаныхаа 100 жилийн ойг албан ёсоор тэмдэглэсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг 2016-2019 онуудад тэргүүлсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Б.Дэлгэрмаа ЭСЯ-ны 100 жилийн ойд зориулан гаргахаар бэлтгэж буй “Үйл явдлууд, баримтууд, хүмүүс” номонд зориулж дурсамжаа хүүрнэснийг толилуулъя.

Б.Дэлгэрмааг 2015 оны 11 дүгээр сард УИХ-аас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, 2016 оны гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Тэрээр Монгол-Оросын дипломат харилцааны 100 жилийн түүхэнд томилогдсон анхны эмэгтэй Элчин сайд юм. 2016 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа Б.Дэлгэрмаа нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны тэнцлийн алдагдлыг багасгах, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй ажилласан юм. Түүнийг ажиллах хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 16-нд Монгол-Оросын хамтын ажиллагааны дунд хугацааны Хөтөлбөр, 2016 оны 6 дугаар сарын 23-нд Монгол-ОХУ-БНХАУ-ын Эдийн засгийн Коридорын Хөтөлбөр, 2017 онд “Монгол малыг эрүүлжүүлэх Хөтөлбөр-2”, 2018 онд “Азийн автозамын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээр” зэрэг олон чухал баримт бичиг батлагдсан байна. Б.Дэлгэрмаагийн хичээл зүтгэлээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо 300-аас 550 хүртлээ өсжээ. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах зэрэг хоёр орны олон салбар дахь харилцаа шинэ агуулгаар баяжиж сэргэв. 2017 онд Петербургийн Эдийн засгийн Форумд Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноор оролцохын сацуу ажлын айлчлал хийх мөн оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Владивосток хотноо болдог Дорнын эдийн засгийн Форумд оролцох явдлыг хангах талаар хичээн ажиллаж байв. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд төр засгийн 60 гаруй ажлын айлчлал хийгдэж, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан гэж хэлж болно. Эдгээрийн үр дүнд Монгол Улс ба ОХУ-ын харилцаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд хүрч очиход бодит хувь нэмэр оруулсан билээ. Б.Дэлгэрмаагийн дипломат албанд гаргасан ололт амжилт, хүчин зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин цол олгожээ.

Б.Дэлгэрмаагийн Элчин сайдаар ажиллах хугацаанд онцгойлон тэмдэглэх нэгэн чухал үйл явдлыг энд дурдъя.

2015 онд Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан манай ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвад тус ялалтын баярын арга хэмжээнд оролцох үеэр гардуулсан байсныг байршуулах газрыг хараахан олгоогүй байсан тул Монгол Улсын Элчин сайдын яамны хашаанд байсан аж. Б.Дэлгэрмаа тус асуудлыг шийдэхийн тулд хүчин чармайлт гаргаж ОХУ-ын Гадаад Хэргийн яаманд хандаж улмаар Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнгийн Хүндэтгэлийн дэнжид газрын зөвшөөрлийг авсан байдаг.

Энэ талаар Б.Дэлгэрмаа дурсахдаа:

“Москва хотын захиргаанаас олгосон гурван газраас сонголт хийхээр 4 сарын эхээр би гэр бүлийн хамт цэргийн атташе генерал Г.Энхбаатартай очиж үзлээ. Ингээд одоогийн хөшөө байршсан газрыг сонгосон юм. Учир нь энэ газар “Аллея молодожёнов буюу Залуу гэрлэгсдийн зам” дээр байрласан бөгөөд шинээр гэр бүл болж буй нийслэлчүүд тус замаар явдаг уламжлалтайг харгалзсан хэрэг. Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн ой 2016 оны 11 сарын 5-ны өдөр болох тул хөшөөгөө байршуулахаар хөөцөлдлөө. Гэтэл Москва хотын захиргаанаас хэд хэдэн шаардлага тавилаа. Юуны өмнө бүх хөшөө дурсгалын цогцолбор Москва хотын Думын хуралдаанаар орно. Хуралдаанаар батлагдсаны дараа 43 байгууллагын зөвшөөрлийг авна. Энэ нь метро, цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усны шугам сүлжээ гэх мэт дэд бүтцийн олон байгууллагын ерөнхий байдал, хэтийн төлөв, хөгжил зэрэгтэй холбоотой мөн үзэмж, хөшөөний бат бэх чанар зэрэг архитекторуудын холбооноос хүртэл дүгнэлт авах хэрэгтэй байдаг аж. Эхний ээлжинд Москва хотын Думын хурлаар орлоо. ЭСЯ-ны ажилтан Цо.Ганболдод хуралд бэлтгэхийг би даалгалаа. Түүнд “хоёулаа оросуудыг уяраах нэг юм бэлдэе, энэ бол Эх орны дайны үед манай ард түмэн хэрхэн тусалж байсан тухай баримтат кино үзүүлье“ гэлээ. Ганболд маань ч сайн бэлджээ. Хоёул тэр хуралд нь очлоо. Эхлээд алдарт Майа Плисецкаяд зориулсан хөшөөний асуудлыг хэлэлцэв. Үүний дараа Элчин сайд та орно шүү гэлээ. Манай ээлж болов. Би ч эхэллээ “Эрхэм хүндэт Москва хотын Думын гишүүдэд хөшөөний талаар товч танилцуулахад энэ бол Ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн бэлэглэсэн хөшөө, үүнийг манай улсын Ерөнхийлөгч танай төрийн тэргүүнд танилцуулсан, харамсалтай нь одоо хүртэл байршуулаагүй тул газар олголт болон бүх зөвшөөрлийг журмын дагуу олгоно уу. 1941 оны 6 сарын 22-нд эхэлсэн Эх орны дайны эхний өдрөөс эхлэн манай улс холбоотон нь болж “Бүхнийг фронтын төлөө” хэмээн дайны хүнд бэрхийг зөвлөлтийн ард түмний адил үүрч билээ. Энэ тухай та бүгдийн үнэт цагийг үрж олон юм нуршихын оронд 10 минутын баримтат кино үзүүлье гэлээ. Бидний үзүүлсэн баримтат кинонд монголын ард олон агт морьдоо бэлэглэсэн, нэхий дээл, эсгий гутал, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль гээд дайны үеийн кинонуудаас түүвэрлээд бэлдсэн байсан юм. Кино дууслаа. Танхимд нам гүн болов. Зарим гишүүдийн нүдэнд нулимс цийлэгнэж байв. Депутатууд үг хэллээ. Ахмад төлөөлөгчид энэ киног манай залуучуудад үзүүлэх хэрэгтэй, шинэ үеийнхэн түүхээ мартах нь бий. Үнэхээр хоёрдугаар фронтыг 1944 онд холбоотнууд нээсэн, гэтэл Монгол Улс дайны эхний өдрөөс л тусалсан хэмээж байв. Санал хураахад манай хөшөөний асуудал зуун хувь дэмжигдсэн юм. Би талархлын үг хэлэхдээ Москвагийн төлөөх тулаанд монгол нэхий өмссөн цэрэг эрчүүд хасах дөчин хэмийн хүйтэнд анхны цохилт өгч, монголын маань агт морьд Москвагаас Берлин хүрсэн билээ. Энэ бүгдийг билэгдсэн манай “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын хамгийн хүндэтгэлтэй газар байршуулах болсонд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс талархая” хэмээн хэлж билээ. Ийнхүү хөшөөгөө байршуулах албан ёсны зөвшөөрлөө авсан миний бие Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан хөшөөгөө байршуулахаар зүтгүүллээ. Гэтэл хөшөөг аваачаад газар тавихгүй, суурь хэрэгтэй, дээр нь тохижилт гээд 250 мянган доллар шаардлагатай хэмээн Москва хотын захиргаанаас шаардлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдлээ. “Хөшөөнөөсөө үнэтэй суурь гэж юу байсан юм бэ?” гэсэн утгатай хариултыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авлаа. Аз тохиож 4 сарын сүүлээр Үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын уулзалт ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотноо болж тус арга хэмжээнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин оролцохоор ирэв. Түүнд хөшөөтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэхэд Н.П.Патрушевд хэлчих гэж зөвлөв. Хоёр талын уулзалт боллоо. Уулзалтын төгсгөлд би “Николай Платонович, Танд хандаж нэг хүсэлт байна. Ялалтын 70 жилийн ойгоор манай ард түмэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Оросын ард түмэнд бэлэглэсэн билээ. Москва хотын захиргаанаас газар олгож бүх талаар дэмжиж туслаж байгаа боловч хөшөөний суурь болон тохижилтод зориулан 250 мянган долларын төлбөр хүссэн юм. Бид үнэхээр боломжгүй тул хэрхэх талаар Та зөвлөнө үү” гэлээ. Над руу нэг сүрхий харснаа “Хатагтай Элчин сайд та Москвад энэ хурлын дараа очоод надад энэ талаар албан бичиг явуулаарай” гэлээ. Би ч очсон даруйдаа албан тоот илгээв. Ялалтын баярын өмнөхөн 5 сарын эхээр Москва хотын 1-р орлогч дарга надтай уулзая хэмээн манай ЭСЯ-тай холбогдож билээ. Уулзалтын үеэр бүх асуудлыг Москва хотын захиргаа хариуцна хэмээхэд би ч баярласан талархсанаа хэлээд гарах тэр мөчид “Тэртээ тэргүй шийдэх гэж байсан асуудлыг та ямар өндөр авахуулсан юм бэ” гэж нэлээд гомдонгуй дуугарч билээ. Ийнхүү хөшөөтэй холбоотой асуудал нэг мөр цэгцлэгдэн шийдвэрлэсэн ч хөшөөний чанар стандарт шаардлага хангахгүй байгаа гэсэн тул манай ЭСЯ-ны хашаанд морьдыг маань дахин гагнаж, цас бороонд зэврэхгүй тусгай ган хайлшаар бүрхэх зэргээр 3 сар засвар хийж билээ. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойгоор ОХУ-ын ГХЯ болон Москва хотын захиргаанаас хөшөө байрлах газар суурь чулуу тавьж хүндэтгэл үзүүлсэн юм.

Хөшөөг байршуулахаас хэдэн сарын өмнө Москва хотын захиргаанаас хөшөөний суурь дээр ямар бичвэр үйлдэх вэ хэмээн асуулаа. Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт бас дахин хандлаа. Ямар ч хариу ирдэггүй. Энэ үеэр миний хань Г.Эрдэнэбаяр ирсэн байсан юм. Түүнд хэлтэл “Монголын ард түмэн, Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкын цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, Их Ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” гэж надад бичиж өглөө. Түүнийг нь би орос хэлнээ хөрвүүлэв. Энэхүү бичвэр монгол орос хэлнээ хөшөөний суурийн хоёр талд бичигдэн үлдсэн юм.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө бол Хүндэтгэлийн дэнжид байршуулсан анхны гадаадын хөшөө ба Москва хот дахь монголчуудын анхны бөгөөд цорын ганц хөшөө болно. Тус хөшөөг байршуулахад хичээл зүтгэл гарган ажилласан Цо.Ганболд, А.Тамир гэсэн ЭСЯ-ны хоёр ажилтныг онцгойлон дурдах хэрэгтэй” гэж ярилаа.

Жилийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Москва дахь Элчин сайдын яамнаас Москва хотын Засгийн газартай хамтран хөшөөний нээлтийн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэхүү хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, ОХУ-ын Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.М.Миронов, Москва хотын Думын дарга А.В.Шапошников болон Москва хотын Засгийн газрын төлөөлөл, ахмад дайчид, ЭСЯ-ны ажилтнууд, Москва хотод амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэд, оюутнуудын төлөөлөл оролцсон байна.

"Монгол глобал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганбаяр анх энэхүү хөшөөг бүтээх санааг гаргаж, уран барималч А.Очирболд урласан байдаг. “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь 11 метр урт, 3 метр өргөн, 2.4 метр өндөртэй, 7 тонн жинтэй.

Хөшөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, ОХУ-ын Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.М.Миронов, Москва хотын Думын дарга А.В.Шапошников болон Москва хотын Засгийн газрын төлөөлөл, ахмад дайчид, ЭСЯ-ны ажилтнууд, Москва хотод амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэд, оюутнуудын төлөөлөл оролцжээ.

Ялалтад тэмүүлсэн морьдыг хүндэтгэлийн дэнжид залсан түүх

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монгол Улс мөсөн цирктэй 4 дэх орон боллоо

Монгол Улс мөсөн цирктэй 4 дэх орон боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Пошаговая инструкция 1хБет регистрация по номеру телефона для новичков

1 өдөр өмнө

Обзор акций 1xbet казино для постоянных клиентов: преимущества и стратегии

1 өдөр өмнө

Преимущества 1xbet зеркало с безопасным соединением для безопасного азартного игры

1 өдөр өмнө

Обзор 1xbet казино: Узнайте о 1xbet казино акциях для постоянных клиентов в 2023 году

1 өдөр өмнө

Установление стратегий для снижения рисков при игре с бонусами Pin Up

1 өдөр өмнө

Как использовать 1хБет аналитика для точных прогнозов экспертов

2 өдөр өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

3 өдөр өмнө
Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

3 өдөр өмнө
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

3 өдөр өмнө
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

3 өдөр өмнө

Их уншсан

Пошаговая инструкция 1хБет регистрация по номеру телефона для новичков

2026-07-04

Обзор акций 1xbet казино для постоянных клиентов: преимущества и стратегии

2026-07-04

Преимущества 1xbet зеркало с безопасным соединением для безопасного азартного игры

2026-07-04

Обзор 1xbet казино: Узнайте о 1xbet казино акциях для постоянных клиентов в 2023 году

2026-07-04
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn