Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Өргөнширэг” хэмээх газар аянга бууж 30 бог мал хорогджээ. Тодруулбал, 2022.05.27-ны өдрийн 19:00 цагт аянга бууж малчин Т-ийн бог мал аянгад өртсөн байна.
Уг дуудлага мэдээлэл 2022.05.28-ны өдрийн 09:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.