Сангийн яамнаас мэдээлснээр 2023 онд Монгол Улс нийт 560 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авах нь. Үүнээс хамгийн гол том нь Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл юм. Нийт 380 сая ам.долларын энэхүү төслийн хувьд 2023 онд гол үйл ажиллагаа нь явагдана. Мөн хэд хэдэн хилийн боомтыг бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийж байна. Тухайлбал, Гашуунсухайт, Замын-Үүд зэрэг боомт. Мөн боомтод тавигдах тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар шийдэхээр болжээ. Үүнээс гадна 1008 айлыг түр суурьшуулах орон сууцны төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих зэрэг төслийн дүн нийлээд 560 тэрбум төгрөг болох юм байна.