Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгээс хэд хэдэн асуултыг асуулаа. Тэрбээр, "Ойрын хугацаанд урд хөрш рүү гарах гарц, төмөр замын боомт, төмөр замтай холбоотой асуудал дээр тодорхой зүйл олж харахгүй байна. Яаралтай нүүрсний орд газруудаас урагшаа гаргах бололцоотой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юу, эрчим хүчтэй холбоотой асуудал ялангуяа говийн бүсд байгуулах 5-р цахилгаан станцтай холбоотой ажил ямар төвшинд явж байна.
Мөн газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороход эргэлзээтэй байна. Учир нь Тамсагийн орионоос түүхий нефтээ татна, Тамсагийн орд маань өөр орны хөрөнгө оруулагчийн мэдэлд байгаа, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хамтарч ашиглаж байгаа. Үүнд асуудал байна. Дор хаяж 1 сая тонн түүхий нефьт олборлож нийлүүлж байж уг үйлдвэр хэвийн ажиллана гэж ойлгогдоод байна. Тэгэхээр эдгээр асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?