Монгол Улсын Хөгжлийн банкны нийт 7 зээлдэгчийн 33 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж гүйлгээний дансыг хаасан талаар тус банкнаас мэдээллээ.
Энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 10-ны хооронд нийт 201 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл:
- Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг,
- Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг,
- Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдөөд байна.