ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 94 хүнээс Ковид-19 халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад нийт халдвар илэрсэн хүний давхардсан тоогоор 922,387 боллоо. Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 63 нь нийслэлд, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна.