Ням, 8 сар 9, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

    Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

    Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

    Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

    Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км зам ашиглалтад орлоо

    Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км зам ашиглалтад орлоо

    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Их говийн гүнд гучин жил түгжигдсэн боомтыг Нарансэвстэй гэдэг…

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-05-03
- Ертөнц, Мэдээ, Хөдөө аж ахуй, Эдийн засаг
Урт: 2 мин уншина
Их говийн гүнд гучин жил түгжигдсэн боомтыг Нарансэвстэй гэдэг…
Share on FacebookShare on Twitter

Нутгийн зүг залсан хүлгийн жолоо нуур шиг цэлэлзэх их зэрэглээнд ойртож нэг холдож нэг харагдах хөндлөн уулсыг даван туулсаар аймгийн төвд шөнө дунд ирлээ. Сэтгүүлзүйд 20-иод жил ажиллахдаа төрсөн нутагтаа нэг ч удаа “томилолт” өвөртлөн очиж байгаагүй надад өнөө жил сэтгүүлчдийн “өргөн фронт” гэмээр нүсэр багийг толгойлон хаврын хавсарга сөрөн нутгаа зорих болсон шалтгаан гарсан нь “Баруун бүсийн хөгжлийн гарцыг Нарансэвстэйн боомт гэж харж байгаа. Яагаад гэдгийг чи ирээд нүдээр хараад чихээр сонс. Хараагүйгээ харсан мэт ярих, үзээгүй атлаа үг хатгаж эсэргүүцэх хоёрын хооронд ямар зөрүү байдгийг биеэрээ хар. Хамгийн гол нь иргэд, олон нийтэд энэ бүхнийг хүргэх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтдаа хүрээд ирвэл бүүр сайн. Ажил хийхгүй, ажил хийгээгүй, бүүр бодож ч үзээгүй байж ажил хийх гэсэн нэгнээ уллаж эсэргүүцдэг нэг бүлэг хүмүүст бодит байдлыг нүдээр үзсэн сэтгүүлчдийн үг, газар дээрээс нь сурвалжлаад байгаа бүхнийг бодитоор харуулах хэрэгтэй юм…” гэснээр үүссэн хэрэг.

Ингэж Улаанбаатар-Говь-Алтай хэмээх баг сэтгүүлчдийн маршрут бий болж, Засаг даргын өгүүлээд буй “бодит байдлыг мэргэжлийн болон нутгийн иргэдийн мэдээллийн хамтаар хэвлэлийнхэн авах” боломж бүрдсэн юм. Холыг зорьсон сэтгүүлчдийн багийн хамгийн цаад хязгаар Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших баруун хилийн заагт орших Бургастай болон Нарансэвстэйн боомт. Хүрэх газар хол ч хожмын үр дүн иргэдийн, нутаг орны хөгжлийн төлөө учир аян зам аливаа саадгүй байж зорьсон бүхнээ амжуулаад эргэсэн нь зөвд зүтгэсэн зөв зам мөрийг гаргасных болов уу…Мэддэггүй бүү хэл мэддэг хүмүүс ч сүрдэм эгц уулсыг хярлаж, мөрлөж, хажуулж, гуу гангыг туулж, цас мөсийг ярж давхисаар их говийн дархан цаазат нутгийн зах руу орж ирэхэд дөнгөж цагийн өмнө л битүү цас туулан алсад униартах их уулсыг даван ирсэн хүмүүс аяны хувцсаа хөнгөлөхөөс аргагүй болж халууцаж эхлэв, аргагүй л их говьд хаврын сүүлийн сар ирсэн хойно доо…

No description available.

Говийн дархан цаазат бүс нутгийг туулсаар мал бүү хэл газарт мөргүй тэнгэрт шувууд үгүй газраар дайрах агаад хаврын усан зэргэлээг \зарим нутагт хачигны манан ч гэлцдэг/ туулан довтлох. Арга ч үгүй хугацаа богино, очих газар хол, хүрэх зам бартаа ихтэй, зарим газраар зам ч үгүй учир нутгийн газарчийн гаргасан мөрөөс гарч болохгүй бичигдээгүй дүрэмд захирагдана гэж байгаа. Учир нь замаас гарах л юм бол цөлийн нүүгэлтсэн хар хөрс машины дугуй бүү хэл хүний гишгэсэн мөрөөр пүрхийн доош суух нь түгшүүртэйгээс гадна чулуу хайрга бүхий нар өнгөө өөрчлөөд газарт нуугдчихсан мэт нуугисан халуун төөнөсөн тас хар хөрсөнд хүний гишгэсэн мөрөөр хөл зоогдохоос гадна машин даацаараа суух аюултай учир хараа цуцамд алсрах их цөлийн “дүрэм”-д захирагдахаас өөр арга үгүй нь соньхон.

НУТГИЙН ИРГЭД ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД БАГТСАН БООМТЫН СЭРГЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Бидний хотоос зорьж гарсан ажил маань Говь-Алтай аймгийн нутагт харьяалагдах Нарансэвстэйн боомт байлаа. 1992 онд хоёр ч удаа богино хугацаагаар нээгдсэн ч жилийн дараа нам хаагдсан энэ боомтыг өнөөдрийн энэ нөхцөлд Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн гарц хэмээн харсан нь зөвхөн орон нутгийнхан биш юм. Эрх баригч намын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ч хүлээн зөвшөөрч энэ цаг үед 30 жилийн турш нам гүм байсан энэ л боомтыг ажиллуулах цаг болсон. Ингэснээр түгжигдээд байгаа эдийн засаг, зах зээлийн гарц нээгдэх боломжтойг ярилцах болж. Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг дор 30 жилийн турш дарагдсан Нарансэвстэйн боомт ажиллах нь хамгийн зөв цагаа олсон ажил болно хэмээн орон нутгийн иргэд ч хүлээлттэй байгаа нь анзаарагдсан юм.

Хятад талын хилийн барилга
No description available.
Монгол талын хилийн барилга

Дашрамд дурдахад Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас бүрдэж буй. Харин орон нутгийн иргэд улсын эдийн засгийн хөшүүрэг болох боомтуудын үйл ажиллагааг яаж сайжруулж тоог нь хэрхэн нэмэгдүүлэх гарц гаргалгааг эрх баригчид хэрхэн гаргаж ирэхийг чих тавин хүлээж, нүд тавин харуулдаж байгааг бидний энэхүү сурвалжлах багтай уулзсан орон нутгийнханаас илт анзаарагдаж байсан юм. Говь-Алтай аймгийн хувьд алслагдмал бүс нутагт оршдог. Хөгжлийн гол тулгуур болсон зам харилцааны асуудал хангалтгүйгээс хорь, гучин жилийн өмнөх нөхцөл байдлаас эрс өөрчлөгдсөн байдал орон нутгийн эдийн засаг, дэд бүтцэд нь бага гэхэд хэтрүүлсэн болохгүй гэж хэлж болно.

Үүний илрэл нь тус аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байдаг Бургастайн боомтын өнөөгийн нөхцөл байдал. Цар тахлын улмаас бараг хоёр жил үйл ажиллагаа нь зогссоноос хаврын салхинаас өөр харагдах үзэгдэх юмгүй эл хуль харагдах Бургастайн боомтод бараа сүртэй харагдах ганц зүйл их хэмжээний төмрийн хүдэр овоолсон “Алтай хүдэр” компанийн Бургастай боомтын хяналтын бүс байв. “Алтайн хүдэр” компани төмрийн хүдрийн  баяжмалыг экспортлох эрдэс баяжмалын зориулалттайгаар сүүлийн 10 жилд тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.7 сая тонн төмрийн хүдрийн  баяжмалыг экспортолсон гэнэ. Харин цар тахлын  нөхцөл байдлаас үүдэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус боомтын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Одоогоор Бургастай боомтод 2.5 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал хуримтлагдсан гэнэ. Ямартай ч “шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ сарын 26-наас эхэлж  Хятадын талтай тохиролцож хилийн хөдөлгөөнөө нээж эхлүүлэхээр боллоо.  Тиймээс эхний ээлжинд 30 машинаар төмрийн хүдрийг хилээр гаргахаар төлөвлөж байна. Цаашлаад COVID-19 нөхцөл байдал болон  ачааллаас шалтгаалан  өдөрт 90 машин болгон нэмэхээр төлөвлөж байна” гэж компанийн удирдлагын төлөөлөл өгүүлсэн.

Д.ЭРДЭНЭСҮХ, ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХУРААМЖ УЛСЫН ТӨСӨВТ ОРОХ БОЛОМЖТОЙ

Бургастайн боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх, Манай боомт техник тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдсэн, шилэн кабельтай ч боомтын цогцолборын байдал, хүрэлцээ муу. Төмрийн хүдрийн баяжмалаас тонн тутамд 1500 төгрөгийн  бүрдүүлэлтийн хураамж авдаг. Хяналтын бүсэд гацсан 2.5 тонн төмрийн хүдрээс дөрвөн тэрбум төгрөгийн бүрдүүлэлтийн хураамж улсын төсөвт орох боломжтой” гэсэн. Харин Бургастай дахь Гаалийн хороо нь нийтдээ 27 албан хаагчтайгаас 17 нь улсын байцаагч бөгөөд одоогоор зургаан улсын байцаагч ажиллаж байгаа аж. Түүнчлэн сүүлийн гурван жилийн судалгаагаар импортын бараа зогсонги байдалд орсон. Өнгөрсөн оны 6-9 сард боомтоор нэвтрэх машины тоог өдөрт 20-иор тооцож байсан” хэмээсэн юм.

Д.Эрдэнэсүх, Бургастайн боомтын гаалийн хорооны дарга

Эндээс бид Нарансэвстэйн боомтын зүг хөдөллөө. Хаврын сүүл сар, зуны эхэн сарын урин говь, цөлийн усан зэрэглээ, хүүш татсан цэнхэр мананг зүсэн давхихдаа хятад-монголын хилийн багана, тор дагаж цоо шинэ зам гаргасан нь учиртай. Тэртээ 30 жилийн өмнө хоёронтоо нээгдээд хаагдаж 30 жилийн турш нам гүм түгжигдсэн Нарансэвстэйн боомт Алтайн өвөр говийн Нарансэвстэйн нурууны өмнө жирэлзэх аж. 1992 онд анх нээгдсэн ч 1993 онд хаагдсан 30 жилийн түүхэнд Монгол талын Гаалийн хорооны хоёр байшин балгас болон тоногдсон угтсан нь даанч гунигтай. 

О.АМГАЛАНБААТАР, ХӨЛ ТАВЬЖ ҮЗЭЭГҮЙ ГАЗРЫНХАА ТАЛААР СУРГААР ЯРЬЖ, АСУУДЛЫГ ХҮНДРҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭХ ХЭРЭГГҮЙ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Монгол Улсын хувьд баруун бүсийн хөгжлийн гарц нь энэ боомт гэж харж байгаа. Өнөөдөр манай улсад дайнаас болж Европоос ирэх ачаа бараа үндсэндээ гацсан нөхцөлд байгаа. Гэтэл бидний зогсож байгаа Нарансэвстэйн боомтоос цаашаа 60 км газарт Ази-Европыг холбосон торгоны замын гол зам байгаа. Энэ торгоны зам даруй 2000 гаруй жилийн түүхтэй. Монголчуудын хувьд торгоны замаар дамжиж Европод хүрэх, дундад Азид хүрэх цаашлаад энэ замаар хөгжих, бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр авах бүрэн боломжтой. Экспортод гаргах бараа бүтээгдэхүүнээ богино замаар хямд өртгөөр зах зээлд гаргах давуу тал байна. Тиймээс бид энэ боломжийг ашиглаж энэ боомтыг ажиллуулах цаг болсон гэсэн үг. 2014 онд Хятад-Монголын хамтарсан хилийн уулзалт дээр хятадын талаас “таван жилийн хугацаанд энэ засмал замыг боомт хүртэл тавиад ашиглалтад оруулчихна. Танай зүгээс энэ боомтоо сэргээн нээх асуудлыг шийдэх юм бол бид нар тэр Алтай хот хүртэлх зам болон Нарансэвстэйн боомт дээр баригдах барилгын асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж байсан.

 Энэ уулзалтаас хойш аймгийн дараагийн Засаг дарга болох Гансэлэм, Рэнцэндорж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар ч мөн Хятадын Ганьсу аймгийн удирдлагуудтай уулзаж, мөн тус аймгийн удирдлагууд манайд айлчилж энэ боомтыг сэргээн нээх талаар нааштайгаар ярилцсан байдаг. Хамгийн гол нь Монгол талаасаа шаардлагатай гэх асуудлыг шийдчих юм бол хилийн зурвас дагуу байгуулах 500 км замыг шийдэх боломжтой гэдгийг удаа дараа хэлдэг” хэмээсэн.

О.Амгаланбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга

Дашрамд дурдахад,  2014 оноос эхэлж Нарансэвстэйн боомтыг сэргээн ажиллуулах асуудал хөндөгдөх болсон байдаг. Ази-Европыг холбосон дэд бүтцийг бий болгоход 500 км зам тавих шаардлага бий болсон. Яг энэ үеэс зарим эсэргүүцэл бий болсон нь засмал зам барих юм бол хилийн тор нээгдэж улмаар нэн ховордсон ан амьтдын шилжилт хөдөлгөөн өөрчлөгдөж, дэлхийд ганцхан байдаг мазаалай баавгайн амьдрах орчин өөрчлөгдөж, эко систем алдагдана гэх мэтээр асуудал үүссэн. Энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, “Асуудлыг сургаар ярьж, хүндрүүлдэг байдал хэрээс хэтэрч байна. Нарансэвстэйн боомтод ирэх бүү хэл энэ говийн их дархан цаазат газарт хөл төвьж үзээгүй, хилийн боомтын талаарх ойлголтгүй хүмүүс сургаар таамаглаж ярьдаг, бичдэг. 1993 онд боомт хаагдсан шалтгаан нь мазаалайн гол нутагладаг газар болох Цагаандэрс, Шар хулсын Баянбүрдээр дайрсан замаас болсон. Тиймээс байгаль орчин хариуцсан байгууллага, Засгийн газраас улсын аюулгүй байдлыг нь бодож уг боомтыг хаасан байдаг. Харин өнөөдөр энэ нөхцөл байдлыг нь арилгая. Мазаалайн цөм нутаг болсон баянбүрдээр дайрахгүйгээр зам гаргах ёстой. Ингэснээр Баянхонгорын чиглэлд Шивээхүрэнгийн боомт, нөгөөд нь Бургастайн боомтын чиглэлд яг хилийн зурвас дагуу замынх нь асуудлыг шийдээд нээх бүрэн боломжтой байгааг бид гаргаж тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хилийн багана дагасан хэсгүүдээр автозамыг тэлж байгуулах юм. Ингэснээр Мазаалайн цөм нутгийг дайрч биш тойрч гарах замтай болно. Замын зураглалыг хийчихсэн байгаа. Мазаалайд ямар ч саад учруулахгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг хүссэн хэнд ч нээлттэй, нүдээрээ харах үзэх боломжтой гэсэн үг.  Хүн бүү хэл малын мөргүй цөл нутагт их говийн Дархан цаазат бүсэд ихээхэн газрын хамаарч байдаг. Дархан цаазтай онгон газар гэсэн ойлголтоор хилийн бүс нутгаа үнэгүйдүүлэх биш байгалийн хувьд гэхэд Монголын хамгийн хатуу говь цөл нутаг болсон энэ бүс нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон” хэмээсэн юм.

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн үргэлжилж байна

Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн үргэлжилж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

3 өдөр өмнө
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

3 өдөр өмнө
Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

3 өдөр өмнө
Э.Батшугар: Эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг бөөнөөр нь худалдаж авна 

Э.Батшугар: Эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг бөөнөөр нь худалдаж авна 

4 өдөр өмнө
Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна

Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна

4 өдөр өмнө
Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

4 өдөр өмнө
Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцсэн байна

Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцсэн байна

4 өдөр өмнө
Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-нд Увс аймагт болно

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-нд Увс аймагт болно

4 өдөр өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал

4 өдөр өмнө
АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзжээ

АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзжээ

4 өдөр өмнө

Их уншсан

Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

2026-08-06
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

2026-08-06
Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

2026-08-06
Э.Батшугар: Эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг бөөнөөр нь худалдаж авна 

Э.Батшугар: Эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг бөөнөөр нь худалдаж авна 

2026-08-05
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn