Пүрэв, 11 сар 5, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Сум үйлдвэрлэнэ гэдэг “сум”-тай санаагаа орхи, Сайханбаяр сайд аа!

Вакцинаа ч үйлдвэрлэж чадахгүй донор улс орнуудаас бадар барьж суугаа байж сум үйлдвэрлэнэ гэдэг “сум”-тай санаагаа эртхэн орхи, Сайханбаяр сайд аа. Алах зэвсэг биш аврах эм цар тахлын энэ хүнд үед юу юунаас чухал байна.

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-11-09
- Улс төр
Урт: 1 мин уншина
Сум үйлдвэрлэнэ гэдэг “сум”-тай санаагаа орхи, Сайханбаяр сайд аа!
Share on FacebookShare on Twitter

Батлан хамгаалахын сайд хэдхэн хоногийн өмнө байлдаантай кино цаашаа юм ярив. Зуун жилийн түүхэндээ нэг ч ширхэг буу, сум үйлдвэрлэж байгаагүй Монгол Улсын зэвсэгт хүчин өнгөрсөн жилээс хойш зэвсэглэлээр маш сайн хөөцөлдсөн гэнэ. Гэнэт л цоорсон бололтой, 20 гаруй хүчит техник үйлдвэрлэж орхижээ. Үүнийг сонсоод ард түмэн бахархах ёстой ажээ. Энэ нь Хойт Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн пуужин туршсан дайны том үйл явдал бололтой. Зуун жилд анх үйлдвэрлэсэн техникийн нэг нь л гэхэд 30 км хүртэлх зайд өөрийн тэжээлээр явж, зураг авч, мэдээлэл дамжуулдаг дрон зохион бүтээсэн явдал гэнэ. Хүн төрөлхтөн дуунаас хурдан супер дрон үйлдвэрлэж байгааг мэдэлгүй манай Батлан хамгаалах яамныхан гайхалтай нээлт хийн дрон шинээр зохион бүтээчихсэн бололтой юм. Сайд нь л тэгж хэлсэн шүү. Зохион бүтээсэн гэж. Бас 1000 км-т холбоо барьдаг радио станц үйлдвэрлэсэн нь үнэхээр гайхамшигтай. Сансрын үүрэн холбоо энэ тэр бол үүний дэргэд юу ч биш гэчихээгүй байгаа, арай.

Дараагийн том мэдэгдэл нь манай улс сумны үйлдвэр байгуулах эхлэлээ тавьжээ. Хоёр жилийн дараа 2023 он гэхэд бүх төрлийн сум үйлдвэрлээд эхлэх юм байна. Баахан сум үйлдвэрлээд л буудаж гарах юм уу даа. Эсвэл вагон вагоноор нь ачиж аваачаад хилийн чанадад зарах ч юм уу. Бүү мэд. Хээрийн сургуулийг нь эс тооцвол жилдээ ганц ч сум гарзаддаггүй зэвсэгт хүчинд, ийм амгалан тайван улс оронд зэр зэвсэг, сумны үйлдвэр тийм чухал гэж үү. Батлан хамгаалах салбараа хүчирхэг болгоно гэдгийг буу, сум үйлдвэрлээд, нөөцлөөд байвал болно гэж ойлгож байгаа бол онигоонд орно. Энэ бол нөгөө нарийн царигийн төмөр зам тавьчихвал урдаас хятадууд орж ирээд Монголыг эзэлчихнэ гэдэг шиг л гэнэн санаа. Орчин үед зэр зэвсгээр улс орныг эзлэх аюул байхгүй. Харин дипломат арга хэрэгслээр л улс орнууд хил хязгаараа хамгаалж, бэхжүүлэх болсон цаг.

Зэр зэвсэг, сум хэрэгтэй юм аа гэж бодлоо ч өнөөдөр сум үйлдвэрлээд тэрбум тэрбум төгрөг цацаад суух цаг мөн үү. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах вакцин үйлдвэрлэж чадахгүй байж батлан хамгаалах салбартаа сум үйлдвэрлэх мөнгө төсөвлөж байгаа нь яавч эрүүл, зөв бодлого биш. Эрдэмтэн мэргэдийнхээ мэдлэг, чадвар, оюун ухааныг ашиглаж, уламжлалт болон орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололтод тулгуурлаад цар тахлын эсрэг эм, вакцин зохион бүтээхэд хөрөнгө зарцуулж, нэг ч гэсэн монгол хүний амь насыг авран хамгаалах арга чарга бодохын оронд хүн хөнөөх халуун зэвсэг сум үйлдвэрлэнэ хэмээн бахархан хөөрцөглөх нь эмгэнэлтэй. Эцэст нь хэлэхэд сум үйлдвэрлэх нь улс оронд, ард иргэдэд ямар ч ашиггүй бөгөөд харин Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнийхэнд л ашигтай бизнес бий болно. Сум үйлдвэрлэх төсөв жилээс жилд нэмэгдэх ч зарцуулалт нь “цэргийн нууц” гэдэг халхавчин доор хэзээ ч олон нийтэд мэдэгдэхгүй, хав дараастай. Хэдэн генерал, хурандаа нарын хэтэвч түнтийж, халаас тонтойно. Өөр юу ч биш.

Тиймээс вакцинаа ч үйлдвэрлэж чадахгүй донор улс орнуудаас бадар барьж суугаа байж сум үйлдвэрлэнэ гэдэг “сум”-тай санаагаа эртхэн орхи, Сайханбаяр сайд аа. Алах зэвсэг биш аврах эм цар тахлын энэ хүнд үед юу юунаас чухал байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

20 цаг өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

2 өдөр өмнө
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

2 өдөр өмнө
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

2 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

2 өдөр өмнө
Он гараад тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

3 өдөр өмнө
Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

3 өдөр өмнө
Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

3 өдөр өмнө
Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 долоо хоног өмнө
Төрийн үйлчилгээний 52 мянган алба хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Их уншсан

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

2026-11-04
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

2026-11-03
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

2026-11-03
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

2026-11-03
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас