Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ээлжит бус Их хурал үргэлжилж байна. Нийт 7 төрлийн хэлэлцүүлэг өрнөсөн. Үүний дараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, холбооны удирдлагуудын зүгээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны нэр томьёог "Социал Демократ Залуучуудын холбоо" болгон өөрчлөх саналыг гаргалаа.
Саналыг нийт оролцож буй залуусын 98.4%-ийн саналаар дэмжиж ийнхүү НАМЗХ 25 жилийн ойн босгон дээрээ Social Democratic Youth буюу Социал Демократ Залуучуудын холбоо болж өөрчлөгдлөө.
Социал демократ үзэл баримтлалын тухайд баян, ядуугийн заагийг арилгаж, иргэд тэгш эрхтэй, чанартай, хүртээмжтэй нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэхэд оршдог байна.