Хур тунадас: 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 31-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 01-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.