Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаар эхэллээ. Тэмцээнд долоон баг оролцож байгаа бөгөөд 13.00 цагаас (10.00) Ирак, Энэтхэг, Индонези, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн дарааллаар, хоорондоо 3, 3 минутын зайтай гарч уралдана. Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдах юм. Манай тамирчид 13.15 цагт гараанаас гарна.