СТАНДАРТ, ШААРДЛАГА ХАНГАСАН 50.4 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ БУУДАЙГ УЛС ХУДАЛДАН АВЧ, НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаанбуудайн нөөцийг бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг бүрдүүлэх, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, улсын аюулгүйн нөөцийг бий болгох, тариаланчдын борлуулалтыг дэмжих, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.