Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 92 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 60 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 32 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 218
- Хүндэвтэр – 604
- Хүнд - 97
- Маш хүнд – 9 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3345 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 928 иргэн байна.