Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлажээ. Намын даргад өрсөлдөхөөр нэр дэвшигчийн бүртгэл өчигдөр 22.00 цагт дууссан байна. Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүлээлгэн өгчээ. Мөн Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү Ардчилсан намын даргын сунгаа хоёр нэр дэвшигчтэйгээр эхлэхээр болжээ.