Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг нийтлэв. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг энэ сарын 17-ноос эхлэн олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм. Тухайлбал, насны хишиг, "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж, эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 15-наас хойш олгохоор болжээ.