ОХУ-ын Цэргийн төв тойргийн 41 дүгээр нэгдсэн армийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан хошууч генерал Андрей Суховецкий өчигдөр амиа алджээ. Тэрбээр Украины батлан хамгаалах хүчин Оросын довтолгоог няцаах үеэр мэргэн буучийн суманд өртсөн байна. Түүний нас барсныг Оросын Батлан хамгаалах яам хараахан албан ёсоор зарлаагүй байгаа ч түүний хамтран зүтгэгч Сергей Чипилев олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийжээ.
Тулааны үеэр 498 цэрэг амиа алдаж, 1600 цэрэг шархадсан гэж Кремлээс мэдэгдсэн боловч бодит байдал дээр Оросын армийн 9000 гаруй цэрэг амь эрсэдсэн гэж Украины зэвсэг хүчин мэдээлсэн. Гэвч одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоог тооцоолоход ярвигтай байгааг Украины зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрчээ.