Мягмар, 11 сар 17, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Салан тусгаарлах үзэл үү, салган тусгаарлах бодлого уу?

Elive Admin by Elive Admin
2022-02-23
in Ертөнц, Мэдээ, Нийтлэл, Улс төр
Reading Time: 1 min read
Салан тусгаарлах үзэл үү, салган тусгаарлах бодлого уу?

Өчигдөр зургаан хоёрын тоо давхацсан ер бусын өдөр хэмээн манайхан цахим сүлжээгээр нэг бахархан, сүсэглэн давлагаалав. Харин энэ өдрийг түүхэнд хараар бичигдэн үлдэх болно гэж дэлхийн удирдагчид үзэж байна. Учир нь энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарлагчдын хоёр бүс нутаг болох Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Донецк, Луганскт Оросын танк, хуягт тээвэрлэгчид нэвтэрсэн байна. Үүнийгээ энхийг сахиулах үйл ажиллагаа гэж нэрлэсэн аж. Уг үйл явдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдан, ОХУ-ыг буруушаасан бол барууны орнууд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч эхлэв. Харин ОХУ Украины хорлон сүйтгэгчид тус улсын хил рүү халдан довтолж, нэвтрэхийг завдсан гэж мэдэгдсэн юм.

Одоогийн мөргөлдөөний үндэс нь 2014 оны гуравдугаар сард ОХУ Украины Крым мужийг өөртөө нэгтгэснээс эхтэй. Энэ нь ОХУ-ыг барууны орнуудтай хагаралдахад хүргэж, Европын холбоо, АНУ-ын зүгээс Оросын эсрэг өргөн хэмжээний хориг арга хэмжээ авах болсон юм. Үүнээс нэг сарын дараа гол төлөв орос хэлээр ярьдаг Донбасс дахь Оросын дэмжлэгтэй босогчид Донецк, Луганск мужуудыг булаан авсан юм. Украины Ерөнхийлөгч Зеленский энх тайван тогтооно хэмээн засгийн эрхэнд гарч, улмаар өнгөрсөн 2020 оны долдугаар сард гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэвч үүний дараа хоёр тал бие биеэ дээрх гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасаар иржээ. Жилийн өмнөөс ОХУ Украины хил орчимд цэрэг, техник асар ихээр төвлөрүүлж эхэлсэн юм. Энэ нөхцөл байдал хурцадсаар ийнхүү салан тусгаарлагчдын хоёр бүс нутгийг ОХУ хүлээн зөвшөөрч, хамгаалалтдаа авав.

Энэ үйл явц өнөөдөр гэнэт бий болчихоогүй. Шинэ зуун гарснаас хойш Украины ард түмэн хоёр тийш зүтгэсэн юм. Тухайлбал, 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ОХУ-тай найрсаг харилцаатай Виктор Янукович ялсан боловч Европын холбоонд талтай Виктор Ющенког дэмжсэн олон түмэн “Улбар шар хувьсгал” хэмээгдсэн их жагсаал, цуглааныг үүсгэснээр дахин сонгууль явуулахад хүрч байв. Дахин сонгуулиар Ющенко ялалт байгуулж 2005 оны эхнээс ерөнхийлөгч болсон. Гэвч ОХУ шатдаг хийн нийлүүлэлтээрээ хавчих зэрэг Украины шинэ удирдлагын эсрэг бодлого явуулж эхэлснээр 2010 онд Виктор Янукович Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 2013 оны 11-р сард Янукович Украин-Европын холбооны хамтран ажиллах гэрээг цуцалж, харин ОХУ-аас их хэмжээний зээл хөнгөлөлттэй авахаар болжээ. Энэ шийдвэрээс болж, украин-орос, баруун-зүүн нутгийнхны эрх ашиг дахин зөрчилдөж эхэлсэн билээ. 2014 оны хоёрдугаар сард Янукович аргагүйдэн Орост дүрвэж, жагсагчид төрийн эрхэнд гарсан юм. Гэвч орос үндэстэн олонхи байдаг Крым, Севастопольд Украинаас салан тусгаарлаж, ОХУ-д нэгдэх үйл явц өрнөж, дорнод хязгаарын Донецк, Луганск мужид нь мөн ижил зорилготой дайн, мөргөлдөөн гарах болсон.

Орос, Украины мөргөлдөөн, сөргөлдөөний уг үндэс товчхондоо ийм. Дотоодын хямрал  тэмцэл, ялангуяа лидерүүдийнх нь үзэл баримтлалын зөрүү, эрх ашгийн огтлолцол улс үндэстнээ ийн хагаралд хүргэж, монголчуудын ярьдгаар хөндлөнгийн хүний идэш болгож байгаа гэлтэй. “Олгой хагаравч тогоондоо” гэдэг энэ юм. Украины энэ асуудал сургамжтай, бас эмгэнэлтэй түүх болж үлдэх биз. Эцэст нь өгүүлэхэд монголчууд бид газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хөрш улс орнуудаараа бүрэн хүлээн зөвшөөрүүлсэн, хил хязгаарын ямар ч маргаангүй нь өвөг дээдсийн маань гавьяа билээ. Тэднийхээ үлдээсэн нутаг дээр бид эв түнжингүй, эе зохицолгүй, толхилцож, түлхэлцэж, хагарч, талцаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж суугаа улс.

Next Post
С.Саран: Дэлхийд алдаршсан монголчуудын хосгүй өв соёлыг илтгэх урлагийн бүтээлийн нэг нь эсгий уран зураг

С.Саран: Дэлхийд алдаршсан монголчуудын хосгүй өв соёлыг илтгэх урлагийн бүтээлийн нэг нь эсгий уран зураг

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn