Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /ЭМДЕГ/ даргаар Ц.Батбаатарыг томилжээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан ажээ. ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдыг өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.






























