Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 06-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 07-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа цасанд хаагдах, автозамд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа.






























