IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит “Их дуулга” тэмцээн энэ сарын 24-нд Израиль Улсын Тел Авив хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 34 орны 309 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 11, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн -60 кг
Э.Сумъяабазар
Б.Цогт-Очир
Эрэгтэйчүүдийн -66 кг
Г.Хэрлэн
Г.Сод-Эрдэнэ
Эрэгтэйчүүдийн -73 кг
Г.Одбаяр
Л.Анхзаяа
Эрэгтэйчүүдийн -81 кг
Б.Эрдэнэбаяр
Эрэгтэйчүүдийн -90 кг
Н.Пунцагрэнцэн
Эрэгтэйчүүдийн -100 кг
Б.Гончигсүрэн
О.Хангал
Эрэгтэйчүүдийн +100 кг
Э.Мөнхжаргал
Эмэгтэйчүүдийн -48 кг
Б.Баасанхүү
Эмэгтэйчүүдийн -57 кг
О.Оюунчимэг
Эмэгтэйчүүдийн +78 кг
А.Адъяасүрэн
Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд түрүүлж, таамаг эвдэж, түүх бүтээсэн аймгийн заан Э.Мөнхжаргал энэ удаагийн Их дуулгад оролцож байгаа нь онцлог. Мөн Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Б.Баасанхүү оролцох гэж байна.